"Халуун хуушуурын араас хүйтэн айраг, кола уувал бие хямарна"

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

"Халуун хуушуурын араас хүйтэн айраг, кола уувал бие хямарна"

"Халуун хуушуурын араас хүйтэн айраг, кола уувал бие хямарна"

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс баяр наадам, аялал зугаалга эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр/2022.07.07/ “Хоолны хордлогоос сэргийлэх”, “Зохицох, үл зохицох хүнс”, “Эрүүл зохистой хооллох”, “Баяр наадмын үеийн болзошгүй осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж” зэрэг сэдвүүдийн дор сургалт явууллаа.

ХАЛУУН ХУУШУУРЫН АРААС ХҮЙТЭН АЙРАГ, КОЛА УУВАЛ БИЕ ХЯМАРНА

Зохицох болон үл зохицох хүнсний талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША Б.Лхагважав:

-Дан дангаараа хэрэглэхэд хэвийн боловч хоорондоо нийлээд хэрэглэхэд найруулсан хор мэт хүнснүүдийг мэдэж байх шаардлагатай. Үүнд:

  • Хонины элэг / чинжүү
  • Загасны мах/ тахианы өндөг
  • Загасны мах/ сүү
  • Сүү/ жимс
  • Чанасан мах, хорхог боодгийг уурыг нь дарахгүйгээр идвэл биеийг хямраана.

Наадмын үеэр халуун хуушуур идсэний ардаас хүйтэн айраг, хүйтэн кола уухад хоорондоо зохицолдохгүй биеийг хямраадаг. Ингэснээр дархлаа муудаж цаашлаад өвчлөмтгий болох эрсдэлтэй.

ГОЛЫН УСНААС ШУУД УУХ НЬ ГЭДЭСНИЙ ХАЛДВАР ҮҮСГЭДЭГ

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх талаар НЭМҮТ-ийн хоол судлалын албаны ЭША Б.Энхтунгалаг:

-Дэлхийн хэмжээнд жил бүр 6 сая хүн хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих халдвараар өвчилдөг. Үүний 420 мянган хүн нас бардаг. Тиймээс ДЭМБ-ээс дараах 5 зарчим өгдөг. Үүнд:

  1. Гарын ариун цэвэр – гар бол гадаад орчны нян бактерийг хамгийн түрүүнд авдаг учраас хоол идэхийн өмнө ба дараа нь гарыг заавал угааж хэвших шаардлагатай.
  2. Хүнстэй хүрэлцэж байгаа бүх гадаргууг цэвэр байлгах – сав суулга, багаж хэрэгслийг цаг тухайд нь цэвэрлэх.
  3. Болсон хүнс түүхий хүнсийг тусгаарлах – шууд идэх зориулалттай жимс, хүнсний ногоог түүхий мах зэрэгтэй хамт хадгалахгүй, хамт хадгалах зайлшгүй тохиолдолд халууны боловсруулалт хийсэн тохиолдолд хадгалах. Мөн махны мод, хутга зэргийг хольж хэрэглэхгүй байх.
  4. Гүйцэт чанаж болгох, зохих хэм хэмжээнд хүнсийг хадгалах – шөлтэй хоолыг дор хаяж 30 минут чанаж болгох, наадмын үеэр хуушуурын махыг улаан байна уу шалгах түүнчлэн эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг /сүү, өндөг, майонез, салат/ хүйтэн нөхцөлд зөв хадгалах.
  5. Баталгаатай хүнс хэрэглэх

Халууны улиралд голын уснаас шууд уух зэрэг нь усаар дамждаг гэдэсний халдваруудыг үүсгэдэг тул аль болох өөрөө цэвэр усаа бэлдэж авч яваарай.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГОЛЫН УСАНД ОРОХГҮЙ БАЙГААРАЙ

Баяр наадмын үеийн болзошгүй осол гэмтлээс сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША Г.Сэлэнгэ:

-Монгол улсын осол гэмтлийн шалтгаант өвчлөл 2021 оны байдлаар 142’442 тохиолдол бүртгэгдэж 3026 хүн нас барсан. Эдгээрийн 10 хүн тутмын 6 нь эрэгтэй хүн байна. Зуны саруудад зам тээврийн осол нэмэгддэг. Орон нутгийн замд гарахдаа замаа сайн мэдэж байх, хурдаа хянах,  ядарсан үед жолоогоо солих, хүүхдийг зориулалтын суудалд суулгах гэх зэрэг зүйлсийг баримтлах нь энэхүү ослыг 80 хүртэлх хувиар бууруулдаг.

Гол мөрөн, нуурын эрэгт аялахдаа хийлдэг завь, хөвөгч, хийлдэг гудас нь аюултай учир хүүхдийг хараа хяналтан доор голын эрэг хавиар зөвхөн гүехэн газар ашиглах. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх зэрэг болзошгүй эрсдэлүүдээс хүн болгон дор бүрнээ анхаарал болгоомжтой аялж зугаалахыг уриалж байна.

Т.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж