Хятад Оросын эдийн засаг худалдааны салбар комиссын 13 дугаар өнгөрсөн баасан гаригт Москва хотноо болж өнгөрлөө. Салбар хуралдааныг Хятадын Худалдааны сайд Чэнь Дэмин болон Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Елвира Набиуллина хамтран даргалжээ. Хоёр тал Хятад Оросын эдийн засаг худалдааны харилцааны хөгжлийн байдлыг идэвхтэй үнэлж, банк санхүүгийн хямралын учруулсан нөлөөг аажмаар даван туулж, тогтвортой хөгжих шинэ замдаа орсонд санал нэгдсэн байна.
Хурлын дараа Чэнь Дэмин болон Набиуллина нар баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд хоёр орны худалдааны холбоо болон аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны олон хэлэлцээрт гарын үсэг зурахад байлцжээ. Эх сурвалжаас үзвэл, энэ удаагийн хоёр талын гарын үсэг зурсан хамтын ажиллагааны хэлэлцээрт холбогдох хөрөнгө мөнгө нийт 800 сая ам. долларт хүрсэн байна.

Б.СҮРЭН