2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 26 хувьцаат компанийн 150,481,093 төгрөгийн үнийн дүн бүхий 357,695 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" ХК (HRD +14.98%), "Дархан Хөвөн" ХК (DAH +10.10%) болон "Дархан Нэхий" ХК (NEH +7.05%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган Хийц" ХК (GHC -14.02%), "Хай Би Ойл" ХК (HBO -13.79%) болон "Адуун Чулуун" ХК (ADL -10.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 78,995 ширхэг нэгж эрхийг 25,395,520 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1 ширхгийг 99,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 92,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.15 хувиар өсөж, 32885.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,830,032,356,909 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ