Наадмын урианхай сурын харваа, бөхийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадам 2022 - Ардын хувьсгалын 100 жил

Наадмын урианхай сурын харваа, бөхийн бүртгэл эхэллээ

Наадмын урианхай сурын харваа, бөхийн бүртгэл эхэллээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өнөөдөр/2022.07.07/ эхэллээ. Тодруулбал, Урианхай сурын харваа яг одоо сурын талбайд болж байна. 800 жилийн түүхт урианхай харваа нь эдүгээ үхрийн ширэн байг сураар орлуулан тавьж, оролцогч тус бүр дөрвөн сум тавин цэц мэргэнээ сорьдог аж. Тэрхүү суран байг “чих” хэмээх ба эхний чихийг “магнай” гэж нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг уламжлалтай.

Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2022 оны долоодугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд бөхийн өргөөн дээр бүртгэж байна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх гэнэ.

Харин хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг 2022 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10-19 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэх аж. Хүүхдийн барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөртэй, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж