Шиань хот буцаад улаан бүс болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Шиань хот буцаад улаан бүс болох уу?

Шиань хот буцаад улаан бүс болох уу?

13 сая хүн амтай Хятадын Шиань хотод омикроны дэд хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнээр өчигдөр /2022.07.06/ дахин хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо. Тус хотод Бямба гаригаас Даваа гариг хүртэл 18 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд омикроны ВА.5.2 дэд хувилбар аж.

Эрдэмтдийн үзэж буйгаар энэ хувилбар нь өмнө нь халдвар авсан, вакцинд бүрэн хамрагдсан эсэхээс үл хамааран тусах боломжтой юм байна. Covid-19-ийг тэглэх хатуу бодлого баримталсаар буй Хятад улсад омикроны дэд хувилбар анх удаа бүртгэгдсэн нь энэ юм.

Хэсэгчилсэн хөл хорио долоо хоног үргэлжилнэ. Энэ хүрээнд цэнгээний газар, кино театр, спорт заал, номын сан, музей зэрэг спорт, соёлын газрыг хаажээ. Мөн хурим, бага хурал, шашны үйл ажиллагаа гэх мэт олноор цуглах арга хэмжээг түр зогсоов. Сургууль, цэцэрлэгийн хувьд зуны амралтыг эрт эхлүүлэх үүрэг өгчээ. Харин их, дээд сургуулиудыг оуютны хотхоноо битүүмжлэхийг шаардсан байна. Өндөр эрсдэлтэй бүс гэсэн ангилалд багтсан орон сууцны есөн хорооллыг хааж, оршин суугчдыг нь орж гарахыг хоригложээ.

Энэхүү шийдвэр нь оршин суугчдын дунд тодорхой хэмжээгээр эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харахад иргэд ачаа тээшээ баглаад галт тэрэгний буудлууд дээр бужигнаж, хотоос гарахаар яарч байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж