Сонирхолтой тоо: Монголоос олон өдөр амардаг улс бий юу? | News.MN

Сонирхолтой тоо: Монголоос олон өдөр амардаг улс бий юу?

Сонирхолтой тоо: Монголоос олон өдөр амардаг улс бий юу?

Сонирхолтой тоо: Монголоос олон өдөр амардаг улс бий юу?

Монгол Улсад аливаа баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бүх нийтээр амрах өдрүүд их байгаа учир үүнийг багасгах хэрэгтэй гэж зарим иргэд үзэж байгаа билээ. Энэ нь ч даамжирч цахим сүлжээнд “Амрахыг л чадах юм”, “Юу хийж бүтээсэн гэж амрах гээд байгаа юм”, “Ажил хийлгэх дургүй төр засагтай, амрах, архидах дуртай ард түмэнтэй улс” гэх зэргээр сэтгэгдэл бичиж харагдана. Тэгвэл монголчуудад амралтын өдөд үнэхээр ихэдсэн үү? Бусад улстай харьцуулж үзье. Үүнээс өмнө жилийн 365 хоногийн 104 нь амралтын өдөр гэдгийг санах хэрэгтэй.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС – 121 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-10-ны өдөр шинэ жилийн амралт
  • Нэгдүгээр сарын 7-ны өдөр “Зул сарын баяр “
  • Хоёрдугаар сарын 23-ны өдөр “Эх орон хамгаалагчдын өдөр”
  • Гуравдугаар сарын 8-ны өдөр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”
  • Тавдугаар сарын 1-ны өдөр “Майн баяр”
  • Тавдугаар сарын 9-ний өдөр “Ялалтын баяр”
  • Зургадугаар сарын 12-ны өдөр “Оросын тусгаар тогтнолын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Үндэсний эв нэгдлийн өдөр”

Оросын нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд тус улсын иргэд 121 өдөр амардаг аж.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС – 114 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жил
  • Нэгдүгээр сарын 17-ны өдөр “Мартин Лютер Кингийн төрсөн өдөр”
  • Хоёрдугаар сарын 21-ны өдөр “Ерөнхийлөгчдийн өдөр”
  • Долдугаар сарын 4-ний өдөр “Тусгаар тогтнолын өдөр”
  • Есдүгээр сарын 5-ны өдөр “Хөдөлмөрийн өдөр”
  • Аравдугаар сарын 10-ны өдөр “Колумбын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Ахмад дайчдын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Талархлын баяр”
  • Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр “Зул сарын баяр”

Америкийн нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд тус улсын иргэд 114 өдөр амардаг аж.

ЯПОН – 120 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жил
  • Нэгдүгээр сарын 10-ны өдөр “Насанд хүрсний баяр”
  • Хоёрдугаар сарын 11-ний өдөр “Японы үндэсний баяр”
  • Хоёрдугаар сарын 23-ны өдөр “Эзэн хааны төрсөн өдөр”
  • Гуравдугаар сарын 21-ний өдөр “Интоорын мод цэцэглэх өдөр”
  • Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Эзэн хаан Шовагийн өдөр”
  • Тавдугаар сарын 3-ны өдөр “Үндсэн хуулийн өдөр”
  • Тавдугаар сарын 4-ний өдөр “Ногоон өдөр”
  • Тавдугаар сарын 5-ны өдөр “Хүүхдийн өдөр”
  • Долдугаар сарын 18-ны өдөр “Далайн өдөр”
  • Наймдугаар сарын 11-ний өдөр “Уулын өдөр”
  • Есдүгээр сарын 19-ний “Өндөр настныг хүндэтгэх өдөр”
  • Есдүгээр сарын 23-ны өдөр “Намрын өдөр”
  • Аравдугаар сарын 10-ны өдөр “Эрүүл мэнд спортын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Соёлын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөр, талархлын баяр”

Японы нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд тус улсын иргэд 120 өдөр амардаг аж.

АВСТРАЛИ – 115 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жил
  • Нэгдүгээр сарын 3-ны өдөр шинэ жил
  • Нэгдүгээр сарын 26-ны өдөр “Австралийн өдөр”
  • Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Улаан өндөгний баярын өмнөх өдөр (Good Friday)”
  • Дөрөвдүгээр сарын 16-19-ны өдөр “Улаан өндөгний баяр”
  • Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Анзакийн өдөр”
  • Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр “Зул сарын баяр”

Австралийн нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд тус улсын иргэд 115 өдөр амардаг аж.  Үүнээс гадна бүс нутгууд нь өөр өөрсдийн тэмдэглэдэг 36 тэмдэглэлт баяртай.

МОНГОЛ – 119 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жил
  • Хоёрдугаар сарын 2-4-ны өдөр “Цагаан сарын баяр”
  • Гуравдугаар сарын 8-ны өдөр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”
  • Зургадугаар сарын 1-ний өдөр “Эх үрсийн баяр”
  • Зургадугаар сарын 14-ны өдөр “Бурхан багшийн их дүйчин өдөр”
  • Долдугаар сарын 11-15-ны өдөр “Наадам”
  • Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Чингис хааны төрсөн өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Улс тунхагласны баяр”
  • Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр “Үндэсний тусгаар тогтнолын өдөр”

Манай нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд бид жилд 119 өдөр амардаг аж.

Ийхүү тоон мэдээллээс харахад Орос болон Япон улсууд манайхаас ч олон өдөр амардаг байна.

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-07 202.126.93.90

дахиад 2 л өдөр нэмбэл 1- д орох нь

Avatar

Зочин 2022-07-07 46.147.101.102

88526214 ! Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-07 46.147.101.102

77192305 !!! Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү _____ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-07 66.181.160.88

Хамгийн гол нь эд нар өдрийн 8-16 цаг хүртэл ажилладаг бөлгөө. Эрт орж эрт тардаг. Гэр бүлдээ зарцуулах цагыг нь гаргаж өгдөг гэхүүдээ

Avatar

Зочин 2022-07-07 213.87.145.229

>>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar
Avatar

Зочин 2022-07-07 66.181.188.25

Ийшээ ороод үзчих. Хэлгүй ч гэсэн улсын нэрийг бол эрхбиш гаргаад уншчихна биз дээ. Цаашилбал ихээс нь бага руу нь жагсаагаад харж ч болдог шүү.

Avatar

Зочин 2022-07-07 66.181.188.25

Баяр наадам хийх улсын эдийн засагт сайн нөлөөтэй байдаг. Эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Халаглаад үхэх гээд байгаа худлаа гарууд гэр орондоо ажил хийсэн ч болж байна. Хашаа хороогоо өөд нь татахгүй юу, ядаад.

Avatar

Зочин 2022-07-07 103.10.21.229

Хийх юмаа хийсэн өндөр хөгжилтэй орнуудтай зүйрлэх нь буруушд боль

Avatar

Зочин 2022-07-07 124.158.66.163

Ганцхан улсын баяраа 10 хоног тэмдэглэе. Бусад бүх баяр хэрэггүй. Зуны дэлгэр цагт ганц баяраа 10 хоног тэмдэглэхэд л рангалттай.

Avatar

Зочин 2022-07-07 103.80.210.183

хүнсний хомсдолд орно. үйлдвэрүүд нь амраад дэлгүүрт нь хоосон болдог шүү.

Avatar

Зочин 2022-07-07 202.126.88.139

МОНГОЛЧУУД АЛИВАА ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД НЬ ОЙРТОХООР Л ТОМ , БАГАГҮЙ НЭЭХ АЖИЛСАГ, БИЗНЭССЭГ БОЛЦГОООЧИХДЫН 🤣🤣🤣 ЯАХНУУДЭЭ….ЭНГИЙН АЖЛЫН ӨДРҮҮДДЭЭ ОЛИГТОЙ АЖИЛЛАДАГГҮЙ БОЛОХООР ГЭМШИХ СЭТГЭЛ ТӨРӨӨД БАЙДЫМУУ ЯАДЫН

Avatar

Зочин 2022-07-07 103.80.210.183

социалист уралдааны үлдэц юм л даа. хөдөлмөриын өнлөр бүтээмжийн уралдаан гээд л хөөргөөд төлөвлөгөөгөө гүйцээгээд авдаг дарга нарын мэх юм даа

Avatar

Зочин 2022-07-07 122.201.22.84

Хаха, чухам үнэнийг цөөн үгээр хэлж ээ

Avatar

Зочин 2022-07-07 203.91.115.38

Хамгийн гол нь энэ тоо жил бүр нэмэгдээд байгаа юм.

Avatar

Зочмн 2022-07-07 66.181.177.23

Дандаа их гүрнүүдиэй харьцуулах нь буруу

Avatar

Уншигч 2022-07-07 202.126.89.232

АНУ, Япон, Австрали хөгжил нь тасарчихсан орнууд, Оросууд манийхаа өрөөсөн, шоудах дуртай ч ажлаа цагт нь хийчихдэг ард түмэн. Бид ажилласан нэртэй маазарч, завсраар нь архиа гударч байдаг биз дээ. Ийм улсуудтай барьцах хэрэг юун

Avatar

Зочин 2022-07-07 66.181.160.32

Хамаг юм нь зуун задгай, далан хагархай манайх хийдгээ хийчихсэн том улсуудтай барьцах нь утгагүй!!!

Avatar

Зол 2022-07-07 66.181.161.45

Тийм манай амралт их бүтээн байгуулалт байхгүй хасах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-07-07 66.181.160.32

Бид өөрсдийгөө цайруулахын тулд том улсуудтай харьцуулан тайвшруулах нь буруу!!! Тэд бол "Хийдгээ хийсэн" улсууд. Гэтэл бидний байж байгаа царай?? Бүх юм нь 100 задгай?!! Хийх, шийдэх зүйл хоолойнд тулаастай!! Гэтэл хий хэхрүүлээд л амраад байх санаатай!!!

Avatar

Zochin 2022-07-07 202.170.65.202

Amrah gedgiig amidrah gej oilgoj bas bolno. Ajil amidral gej 2 zuiliin amidrald ni bas tsag ih baih heregtei shuu. Amralt geheer hevteed yu ch hiidgui gej oilgood baij hereggui.

Avatar

Иргэн 2022-07-07 202.131.235.242

Нэмэх нь бас ээлжийн амралт 15-40 хоног.

Avatar

Зочин 2022-07-07 202.9.46.22

Герман маш их амралттай шүү. Нэг удаа амьдрах гэж бж амрахдаа амраад явсан нь л дээр. 19-20 зуун бгаа биш боол шиг ажиллах шаардлагагүй болсон цаг үе. Ажил хий улс орон хөгжихгүй бна гэдэг бол бид нараас болсон асуудал огт биш. Тэр бол дээр бгаа хулгайчуудын урагшгүй увайгүй ууж идсэнийх. Ард түмэн өөрсдөдөө таарсан ажил хөдөлмөрөө хийж л бгаа.

Avatar

зочин 2022-07-07 202.131.245.69

дэлхий даяаршиж байгаа тул тэгтлээ их ажиллах шаардлагагүй болсон. Улс орны удирдагч нь зөв байвал ямар ч улс хөгжилтэй улс болох боломжтой. Гагцхүү авлига гэмт хэргийг өөгшүүлж дарахгүй зөвхөн хувиа бодож баяжиж байгаа тул манай мэтийг улс ядуу дорой байна. цалинг буюу хөдөлмөрийг зөв үнэлэхэд амралт улам бүр их болно.

Avatar

Зочин 2022-07-07 202.126.89.203

Үндэсний тусгаар тогтрол, эмэгтэйчүүдийн баяр, бурхан багшийн өдөр 3-ыг л больчих хэрэгтэй

Avatar

Буриад 2022-07-07 66.181.161.45

Санал нэг байна ядаж энэ 3г хас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж