Сонирхолтой тоо: Монголоос олон өдөр амардаг улс бий юу?

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Сонирхолтой тоо: Монголоос олон өдөр амардаг улс бий юу?

Сонирхолтой тоо: Монголоос олон өдөр амардаг улс бий юу?

Монгол Улсад аливаа баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бүх нийтээр амрах өдрүүд их байгаа учир үүнийг багасгах хэрэгтэй гэж зарим иргэд үзэж байгаа билээ. Энэ нь ч даамжирч цахим сүлжээнд “Амрахыг л чадах юм”, “Юу хийж бүтээсэн гэж амрах гээд байгаа юм”, “Ажил хийлгэх дургүй төр засагтай, амрах, архидах дуртай ард түмэнтэй улс” гэх зэргээр сэтгэгдэл бичиж харагдана. Тэгвэл монголчуудад амралтын өдөд үнэхээр ихэдсэн үү? Бусад улстай харьцуулж үзье. Үүнээс өмнө жилийн 365 хоногийн 104 нь амралтын өдөр гэдгийг санах хэрэгтэй.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС – 121 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-10-ны өдөр шинэ жилийн амралт
  • Нэгдүгээр сарын 7-ны өдөр “Зул сарын баяр “
  • Хоёрдугаар сарын 23-ны өдөр “Эх орон хамгаалагчдын өдөр”
  • Гуравдугаар сарын 8-ны өдөр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”
  • Тавдугаар сарын 1-ны өдөр “Майн баяр”
  • Тавдугаар сарын 9-ний өдөр “Ялалтын баяр”
  • Зургадугаар сарын 12-ны өдөр “Оросын тусгаар тогтнолын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Үндэсний эв нэгдлийн өдөр”

Оросын нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд тус улсын иргэд 121 өдөр амардаг аж.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС – 114 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жил
  • Нэгдүгээр сарын 17-ны өдөр “Мартин Лютер Кингийн төрсөн өдөр”
  • Хоёрдугаар сарын 21-ны өдөр “Ерөнхийлөгчдийн өдөр”
  • Долдугаар сарын 4-ний өдөр “Тусгаар тогтнолын өдөр”
  • Есдүгээр сарын 5-ны өдөр “Хөдөлмөрийн өдөр”
  • Аравдугаар сарын 10-ны өдөр “Колумбын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Ахмад дайчдын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Талархлын баяр”
  • Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр “Зул сарын баяр”

Америкийн нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд тус улсын иргэд 114 өдөр амардаг аж.

ЯПОН – 120 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жил
  • Нэгдүгээр сарын 10-ны өдөр “Насанд хүрсний баяр”
  • Хоёрдугаар сарын 11-ний өдөр “Японы үндэсний баяр”
  • Хоёрдугаар сарын 23-ны өдөр “Эзэн хааны төрсөн өдөр”
  • Гуравдугаар сарын 21-ний өдөр “Интоорын мод цэцэглэх өдөр”
  • Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Эзэн хаан Шовагийн өдөр”
  • Тавдугаар сарын 3-ны өдөр “Үндсэн хуулийн өдөр”
  • Тавдугаар сарын 4-ний өдөр “Ногоон өдөр”
  • Тавдугаар сарын 5-ны өдөр “Хүүхдийн өдөр”
  • Долдугаар сарын 18-ны өдөр “Далайн өдөр”
  • Наймдугаар сарын 11-ний өдөр “Уулын өдөр”
  • Есдүгээр сарын 19-ний “Өндөр настныг хүндэтгэх өдөр”
  • Есдүгээр сарын 23-ны өдөр “Намрын өдөр”
  • Аравдугаар сарын 10-ны өдөр “Эрүүл мэнд спортын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Соёлын өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөр, талархлын баяр”

Японы нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд тус улсын иргэд 120 өдөр амардаг аж.

АВСТРАЛИ – 115 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жил
  • Нэгдүгээр сарын 3-ны өдөр шинэ жил
  • Нэгдүгээр сарын 26-ны өдөр “Австралийн өдөр”
  • Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Улаан өндөгний баярын өмнөх өдөр (Good Friday)”
  • Дөрөвдүгээр сарын 16-19-ны өдөр “Улаан өндөгний баяр”
  • Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Анзакийн өдөр”
  • Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр “Зул сарын баяр”

Австралийн нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд тус улсын иргэд 115 өдөр амардаг аж.  Үүнээс гадна бүс нутгууд нь өөр өөрсдийн тэмдэглэдэг 36 тэмдэглэлт баяртай.

МОНГОЛ – 119 ӨДӨР

  • Нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жил
  • Хоёрдугаар сарын 2-4-ны өдөр “Цагаан сарын баяр”
  • Гуравдугаар сарын 8-ны өдөр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”
  • Зургадугаар сарын 1-ний өдөр “Эх үрсийн баяр”
  • Зургадугаар сарын 14-ны өдөр “Бурхан багшийн их дүйчин өдөр”
  • Долдугаар сарын 11-15-ны өдөр “Наадам”
  • Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Чингис хааны төрсөн өдөр”
  • Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Улс тунхагласны баяр”
  • Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр “Үндэсний тусгаар тогтнолын өдөр”

Манай нийтээр тэмдэглэдэг баярт өдрийг, амралтын өдөртэй нь хамт тооцвол жилд бид жилд 119 өдөр амардаг аж.

Ийхүү тоон мэдээллээс харахад Орос болон Япон улсууд манайхаас ч олон өдөр амардаг байна.

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж