Хүүхдийн хулгайн гэмт хэргийг үл тоосон албан тушаалтныг түдгэлзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хулгайн гэмт хэргийг үл тоосон албан тушаалтныг түдгэлзүүлнэ

Хүүхдийн хулгайн гэмт хэргийг үл тоосон албан тушаалтныг түдгэлзүүлнэ

Хятад улс 1990 онд болсон хүүхэд хулгайн гэмт хэргийг үл тоосон гэх эрүүл мэндийн хоёр албан тушаалтныг ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Тус хэрэг гарахад эцэг эх нь Гуанси мужийн цагдаагийн албанд хэргийг мөрдүүлэхээр хүсэлт өгсөн боловч нэг хүүхэд бодлогын дагуу хэргийг хүчингүй болгожээ.

Тухайн үед нэг хүүхэд-нэг айл бодлого хэрэгжиж байсан ба хөдөө орон нутагт хүний наймааны гэмт хэрэг дээд цэгтээ тулсан байв. Саяхнаас Хятад улс тус хуулийн заалтыг өөрчилснөөр 1990 онд гарсан хүүхдийн хулгайн хэрэг цахим орчинд тарсан байна. Хэрэглэгчид бүгд дургүйцлээ илэрхийлэн, тус ажилтнуудыг халах хөдөлгөөн өрнүүлжээ.

Алга болсон хүүхдийн эцэг эх цагдаагийн газар болон эрүүл мэндийн холбогдох газруудад эрэн сурвалжлах хүсэлт өгсөн захидал интернэт сүлжээнд тархжээ. Холбогдох албаны хүмүүс нь дахин төлөвлөх нэрийдлээр хүүхдийн тоо хэтэрсэн тул хайх боломжгүй гэсэн байна. Үүнийг цахим хэрэглэгчид хүний наймаа гэж буруутган, тус ажилтнуудад зохих арга хэмжээ авахыг хүссэн хөдөлгөөн өрнүүлсэн аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж