АНУ, БНСУ-ын сөнөөгч онгоцнууд Хойд Солонгост мессэж хүргэв

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ-ын сөнөөгч онгоцнууд Хойд Солонгост мессэж хүргэв

АНУ, БНСУ-ын сөнөөгч онгоцнууд Хойд Солонгост мессэж хүргэв

АНУ, БНСУ-ын шилдэг “F-35” сөнөөгч онгоцнууд 10 хоног хамтарсан сургуулилалт хийх болжээ. Энэхүү сургуулилалтаар дамжуулан Хойд Солонгост мессэж хүргэх зорилготой.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний зургаан онгоц Мягмар гаригт Өмнөд Солонгост ирсэн. Сургуулилалт долдугаар сарын 14-нд дуусах юм байна. Сургуулилалтанд оролцож буй “F-35” онгоцнууд нь радараас зайлсхийх чадвартай учир үл үзэгдэх сөнөөгчид гэж нэрлэдэг.

“Энэхүү сургуулилалт нь хоёр улсын агаарын хүчнийхний харилцан ажиллах чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эвслийн бат бөх байр суурийг харуулах зорилготой” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Хоёр улсын үл үзэгдэх сөнөөгчид хамтран ажилласан анхны тохиолдол нь энэ болж байна.

Радараас зайлсхийж чадах сөнөөгч онгоц нь Хойд Солонгосын эсрэг аливаа арга хэмжээ авахад нэн чухал үүрэгтэй. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн тавдугаар сард Юн Сук Ёлтой Сөүлд уулзаж, амлалт өгсний тод илрэл нь ийн сөнөөгч онгоцоо илгээсэн явдал юм. “Хойд Солонгосоос ирж буй аюул заналхийллийг харгалзан үзээд хамтарсан цэргийн сургуулилалт, сургалтын цар хүрээг өргөжүүлэхээр тохиролцлоо. Шаардлагатай бол АНУ-ын стратегийн цэргийн хөрөнгийг байршуулахыг амлаж байна” гэж тухайн үед Цагаан ордноос мэдэгдэж байсан.

“F-35” бол хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцны нэг юм. Хойд Солонгос гуравдугаар сарын 25-нд пуужингийн туршилт хийснээс нэг өдрийн дараа Сөүл хүч чадлаа харуулахын тулд “F-35” онгоцнуудаа хөөрөх зурваст эгнүүлэн байрлуулсан. Тухайн үед Батлан хамгаалахын сайд Сух Вүк “Үл үзэгдэх хүчин чадалтай, нууцаар нэвтэрч нарийн цохилт өгөх чадвартай сөнөөгч онгоцнуудаа ашигласнаар бид стратегийн асар их ялалтад хүрнэ. Хойд Солонгосын цаашдын үйл ажиллагаанд саад болохуйц цэргийн бүрэн байр сууриа хадгалах болно” гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж