Украин: 21 мянган дайны гэмт хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Украин: 21 мянган дайны гэмт хэргийг шалгаж байна

Украин: 21 мянган дайны гэмт хэргийг шалгаж байна

Украины тал Орос түрэмгийлснээс хойш гарсан 21 мянган дайны болон холбоотой гэмт хэргүүдийн талаар шалгаж байгаа аж. Ерөнхий прокурор Ирина Венедиктова “BBC”-д өдөрт 200-300 дайны гэмт хэргийн тухай мэдээлэл хүлээн авч байгаа талаар ярив. Тэрбээр гэмт хэргийн шүүх хуралд гадны нөлөө орох боломжтой онцолсон ч, заавал хэргийг үүрүүлж, яллах ёстой гэв. Оросын зүгээс дайны гэмт хэрэг үйлдэж буйгаа үгүйсгэдэг байна.

Венедиктова энгийн иргэдийг хөнөөсөн, тарчлаан зовоосон, хүчирхийлсэн Оросын цэргүүд шүүгдэх мөч ирэх нь цаг хугацааны асуудал гэж анхааруулав.Түүний хэлснээр прокурорын баг Украины бүс нутгуудад ажиллаж байгаа ч зарим хэсэгт нэвтрэх боломжгүй тул бүх хэргийг "зөв, үр дүнтэй" шалгаж чадахгүй байна. Тус орох боломжгүй бүс нутаг нь Оросын мэдэлд орсон хэсэг болно.

Венедиктова тавдугаар сард 600 орчим сэжигтнийг илрүүлж, 80 орчим эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Украинд шүүгдэж буй анхны орос цэрэг, түрүүч Вадим Шишимаринд өнгөрсөн тавдугаар сард энгийн иргэний амийг хөнөөсөн хэргээр бүх насаар нь хорих ял оноосон.

Нийслэл Киевийн ойролцоох Буча, Бородянка болон бусад хотуудад Оросын үлдээсэн булшнуудыг олсон байна. Олон улсын эрүүгийн шүүх Украиныг "гэмт хэргийн газар" гэж тодорхойлж, мөрдөн байцаалтад туслах зорилгоор хамгийн том мөрдөгчдийн багаа илгээжээ.Харин Москва энгийн иргэдийг онилсон гэдгээ удаа дараа үгүйсгэсээр ирсэн.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж