Цахим хэрэглэгчид засгийн газар санаатайгаар үер буулгаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Цахим хэрэглэгчид засгийн газар санаатайгаар үер буулгаж байна гэв

Цахим хэрэглэгчид засгийн газар санаатайгаар үер буулгаж байна гэв

Он гарсаар Сидней хот гурав дахь удаагаа томоохон үерт нэрвэгдэв. Эрдэмтэд хур тунадас ихээр орж буй шалтгааныг олон хүчин зүйлээс үүдэлтэй гэх боловч цахим орчинд өөр байр суурийг илэрхийлээд байна.

Статискийн үзүүлэлтээр найман сар орчим орох хэмжээний хур тунадас дөрөвхөн хоногт орсон нь цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гэх үндэслэлгүй мэдээлэл австраличуудын дунд тархаад байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цаг агаарын эрс тэс уур амьсгалыг яг ямар хүчин зүйлээс болдгийг тайлбарлах боломжгүй. Одоогийн байдлаар их хэмжээний үерийг далайн түвшин ихсэж, цаг агаарын хэт халалт болон хөрсний хуурайшилттай холбоотой гэж тайлбарлаж байна.

Гэхдээ цахим орчны хэрэглэгчид энэхүү үерийг “үүл буудах” болон цаг уурын өөрчлөлттэй холбон мэтгэлцэж байгаа юм. Тикток, фейсбүүк зэрэг цахим платформ дээр үерийн уснаас болж хохирсон иргэд өөрсдийн дургүйцлээ ихээхэн илэрхийлэх болсон ба засгийн газраас хүчээр үүл буудаж, их хэмжээний тунадас унагаж байна гэх болов. Мөн "NASA"-гийн саяхан хөөргөсөн сансрын пуужинтай холбон тайлбарлах болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж