Дэлхийн хамгийн өндөр настай сармагчин төрсөн өдрөө тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настай сармагчин төрсөн өдрөө тэмдэглэлээ

Дэлхийн хамгийн өндөр настай сармагчин төрсөн өдрөө тэмдэглэлээ

Аалз сармагчингууд ихэвчлэн 20-40 орчим жил амьдардаг хэдий ч саяхан АНУ-ын Айдахо мужийн “Boise” амьтны хүрээлэнд нэг сармагчин 60 насныхаа ойг тэмдэглэлээ. Аалз сармагчин гэдэг нь Төв ба Өмнөд Америкийн халуун ширэнгэн ойд амьдардаг, аалзтай ижил царай төрхтэй сармагчин юм.

Элвис нэртэй энэ сармагчин 1973 оноос “Boise” амьтны хүрээлэнд амьдрах болжээ. Үүнээс өмнө Денверийн амьтны хүрээлэнд байсан. Элвисийг дэлхийн хамгийн өндөр настай сармагчин байж магадгүй гэж үзжээ. 60 нас хүрсэн ч гэсэн Элвис хөгжилтэй, галзуу, идэвхтэй хэвээрээ гэдгийг амьтны хүрээлэнгийн ажилчид хэллээ.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Элвисийн төрсөн огноог тодорхой мэдэхгүй ч жил бүрийн долдугаар сарын 2-нд тэмдэглэж заншжээ. Тэр зарим ажилчдад бага зэрэг дургүйлхэж ханддаг бөгөөд ихэвчлэн эмэгтэй ажилчдыг илүүд үздэг гэлээ. “Элвис амьтны хүрээлэнд ажилладаг эрчүүдэд бүгдэд нь дургүй. Тодорхой хэлбэл тэр намайг үзэн яддаг” гэж хүрээлэнгийн нэг ажилтан хэлэв.

Аалз сармагчингууд Төв ба Өмнөд Америкаас гадна Мексик, Панам, Эквадорт байдаг. Тэд урт гартай, урт сүүлтэй. Сүүлээ тав дахь мөч болгож ашиглах нь элбэг. Мөн ихэвчлэн жимсээр хооллодог.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж