Q&A: Хууртай, хуртай "Playtime"

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Q&A: Хууртай, хуртай "Playtime"

Q&A: Хууртай, хуртай "Playtime"

Орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуучлалын хот болгох зорилготой “Playtime” наадам өнөөдөр/2022.07.07/ хууртай, дуутай, хуртай эхэлж байна. 2002 онд анх удаагаа зохион байгуулагдаж байсан тус наадам энэ жил 20 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаа гэдгээрээ онцлогтой. Үүнтэй холбогдуулан энэ жилийн “Playtime”-ийн “Q&A”-г хүргэж байна.

-“PLAYTIME2022” НААДАМ ХЭЗЭЭ, ХААНА ЭХЛЭХ ВЭ?

-Энэ жилийн наадам 2022 оны долдугаар сарын 07-10-ны өдрүүдэд Гачуурт дахь Монгол шилтгээнд болно.

-ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ ЮУ ВЭ?

-Дөрвөн хоногийн турш, 15 тайзнаа 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид үзэгч залуустаа дуу хөгжмөө хүргэх болно.

-ТЭГВЭЛ ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧИД БИЙ ЮУ?

-Мэдээж байлгүй яах вэ. Дараах хамтлаг дуучид сонорыг тань мялаах болно.

  1. The lemons – олон жил оролцсон хамтлаг маань 2017 оноос хойш 5 жилийн хугацаанд завсарласан бөгөөд энэ жил хамтлагийн гитарчин Энхтулга иргэж ирснээр The lemons хамтлаг бүрэн бүтнээрээ гол тайзан дээр тоглох болно.
  2. Morning star – сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн дуу бүр нь залуусын дунд хит болж байгаа артист маань энэ жилийн наадамд цоо шинэ “ Арихира” хамтлагтайгаа ирнэ.
  3. I hate models – тогтсон хэв шинжийг эвдэж, бүтээлдээ уйтгар гуниг, өнгөрснийг дурсах, гэрэл болон түнэр харанхуйг нэгэн хэмнэлд багтаан илэрхийлдэг. Тэрээр дэлхийн А зэрэглэлийн фестивалиудад алгасалгүй уригдаж тоглосоор байгаа бөгөөд энэ цагийн хамгийн алдартай электроник хөгжмийн уран бүтээлчдийн нэг билээ. Түүний хөгжмийн гайхамшгийг 7 сарын 8-нд NAAGLIHATS STAGE дээрээс мэдрээрэй.

-ХАРИН ОНЦЛОХ ХӨТӨЛБӨР БАЙГАА ЮУ? ДУУ ХӨГЖМӨӨС ГАДНА СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛС ХИЙМЭЭР БАЙНА.

-Танд дараах хөтөлбөрүүдийг санал болгож байна.

  1. Lana Del Rey: Шүлгийн номын уншлага, дуунууд
  • Бидний гунигт сахиусан тэнгэр, нэгэн үеийнхний уй гуниг, хайр дурлал, залуу насыг хуваалцагч Лана Дель Рей 2020 онд “ Өвсөнд мэхийх нил цэцэг” гэх анхны яруу найргийн номоо гаргасан билээ. нил паблишингаас эл номыг гаргаж байгаа бөгөөд 7 сарын 10-ны 17 цагт La Vie en Rose асарт тус номын шүлгүүд уншигдахаас гадна жааз дуучин Солонго “ Voice” шоуны оролцогч, загвар өмсөгч Лана Мөнх нар Ланагийн дуунуудаас дуулах болно.
  1. StreetZ stage
  • Монгол шилтгээний зүүн хойд хэсэгт байрлах бөгөөд гудамжны урлагийг таниулах зорилготой энэхүү хэсэгт хипхоп урсгалын хөгжим явах ба граффити хийх, skateboard унах дуртай залуучууд цуглан жинхэнэ underground уур амьсгалыг бүрдүүлэх юм.
  1. Zary Lantuun dohio: INTELMIND асар
  • Та өөрийн өвөрмөц, хамгийн гэсэн тодотголтой нэгэн үнэт зүйлийг Шидэт зар болон Лантуун дохионы асарт шууд борлуулах боломжтой бөгөөд олсон ашгийг 100% Дундговь төсөл рүү хандивлах болно.

-ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЧВОЛ ЯАХ ВЭ?

-Мөн энэ жил таны хүүхдэд зориулсан эрүүл хоол, хөгжилтэй хөтөлбөрүүд мөн хүүхэд асрах үйлчилгээг багтаасан KIDS ZONE хэсэгтэй болж байгааг дуулгахад таатай байна. /12-с доош насны хүүхэд харгалзах хүнтэйгээ үнэ төлбөргүй орно/

-ЮУ АВЧ ОЧИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Майхан , мишок, чийгийн гудас, чихний бөглөө, зөөврийн цэнэглэгч,гар чийдэн
  • Нарны тос
  • Хогны уут, ариун цэврийн цаас гэх мэт жижиг ахуйн хэрэглэлүүд
  • Борооны цув, хальтардаггүй гутал, солих хувцас /дулаан/
  • Тоглоомууд /хөзөр,агаарын теннис, гар бөмбөг хөл бөмбөг гэх мэт/

-ХАРИН ЮУ АВЧ ЯВАХ ХЭРЭГГҮЙ ВЭ?

  • Үнэт зүйлс
  • Амны зугаа, түргэн хоол, согтууруулах ундаа
  • Гэрийн тэжээвэр амьтан

-ХОРИГЛОХ, АНХААРАХ ЗҮЙЛС БИЙ ЮУ? ХАМГААЛАЛТ ХЭР САЙН БЭ?

-Наадмын үеэр хулгай,хэрүүл зодоон хийх, согтууруулах ундаа нууцаар оруулах, туулайчлах зэрэг зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хамгаалалтын ажилтнууд болон Баянзүрх дүүргийн Гачууртын цагдаагийн албатай хамтарч ажиллана.

Мөн баталгаагүй эх сурвалж, хувь хүнээс авсан тасалбарт эрсдэл гарч болзошгүй.

-ЦАГ АГААР ЯМАР БАЙХ БОЛ ?

-Тухайн өдрийн цаг агаарын мэдээллийг танд хүргэе.

  • Долдугаар сарын 7/Пүрэв/ – өдөртөө 20 хэм, шөнөдөө 9 хэм
  • Долдугаар сарын 8/Баасан/ – өдөртөө 20 хэм, шөнөдөө 7 хэм
  • Долдугаар сарын 9/Бямба/ – өдөртөө 21 хэм, шөнөдөө 8 хэм
  • Долдугаар сарын 10/Ням/ – өдөртөө 23 хэм, шөнөдөө 12 хэм

Т.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж