Наадмын тасалбар 250-300 мянгаар шаглагдаж байна | News.MN

Наадмын тасалбар 250-300 мянгаар шаглагдаж байна

Наадмын тасалбар 250-300 мянгаар шаглагдаж байна

Наадмын тасалбар 250-300 мянгаар шаглагдаж байна

Үндэсний их баяр наадмын тэгш ойг дотоодын гэлтгүй гадаадын жуулчид ч догдлон хүлээж буй. Тиймдээ ч цахимаар худалдаалах тасалбар борлуулалтын  захиалга цагийн дотор 100 хувь дүүрсэн. Ингэснээр иргэдийн дунд эрэлт их үүсч, шагийн тасалбарын худалдаа цахим орчинд ихэсчээ. Сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй, олноор авах, хүргүүлэх зэргээс шалтгаалж тасалбарын үнэ харилцан адилгүй байна. Тэр ч бүү хэл "Наадам 2022" гэх цахим хуудаст тасалбарын худалдаа эд цэцгэлжээ.

Сүүдрэвчтэй хос тасалбар хүргэлтгүй очиж авах бол хамгийн хямд нь 250-300 мянган төгрөг. Гэхдээ 4-5 хос тасалбар авах бол энэ үнээс хямдарна гэдгийг онцолжээ.

Үндэсний их баяр наадмын тасалбарын борлуулалт цахимаар  долдугаар сарын 1-нд эхэлж тухайн өдрөө дууссан. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдсан юм. Харин одоо энэ үнэ 3-5 дахин өсчээ. Тус тасалбараар баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх боломжтой.

Цахимаар тасалбар авсан нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл л авах боломжтой байсан.

Гэтэл цахим хуудаст нэг хаягаас наадмын тасалбар олноор хямд зарна гэх зар тавьсан олон зар байршуулжээ. Тиймээс бид хэд хэдэн дугаараар холбогдож асуулаа. 880911- Тасалбарыг зөвхөн хосоор нь зарна. Сүүдрэвчтэй тасалбарын ширхгийн үнэ 120 мянгаас дээш бий. 5, 6-г авах бол хаягаар нь хүргээд өгнө. Баяр дөхвөл энэ үнэ бүр ч нэмэгдэнэ шүү гэлээ. Харин 886633- тай дугаараар холбогдоход сүүдрэвчгүй дөрөв, сүүдрэвчтэй хоёр тасалбар л үлдсэн бүгдийг нь авбал хямдруулна гэв. Холбогдсон дугаар бүр зөвхөн олноор авах хүнд л тасалбар зарна гэж байлаа. Харин Нийслэлийн аялал жуулчлалын газар цахим тасалбарыг нэг хүн олноор худалдаж авах боломжгүй байсан гэх хариултыг өгсөн юм. Тиймээс цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулж буй талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА НААДМЫН ТАСАЛБАР ШАГЛАСАН ЯМАР Ч ХЭРЭГ ШАЛГААГҮЙ

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн. Үүнд ямар нэгэн зөрчил маргаан үүсээгүй байна. Харин www.enaadam.mn цахим сайтаар борлуулсан тасалбаруудыг хэт өндөр үнээр шаглаж байгаа талаар цагдаагийн байгууллагад холбогдох албанаас шалгуулах хүсэлтээ өгсөн гэсэн юм.

Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Наадмын тасалбар өндөр үнээр зарсан ямар ч зөрчлийг шалгаагүй. Цахимаар худалдаалж байгаа зүйлийг хянахад хүндрэлтэй. Тухайн хүн өөрөө авсан тасалбараа зарж болно. Харин системийн хувьд нөлөөлсөн эсэх асуудлыг л шалгах боломжтой” гэх хариулт өглөө.

Тэгэхлээр тасалбар цахимаар шаглаж байгаа хэн нэгэнд одоогоор ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. Харин нийслэлээс өргөдөл өгсөн тохиолдолд www.enaadam.mn цахим сайтаар тасалбар борлуулахад нөлөөлсөн эсэхийг шалгах боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-07 46.147.101.102

14732539 >>> Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ___ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-07 192.82.81.121

Угаасаа Хотынхон чинь бөөнөөр нь шагчидад өгч ашиг олдог шүү дээ. Энэ бол олон жил болж байна. Эрх баригчдад үүнийг болиулах сонирхол байхгүй. Цагдаа ч шалгах сонирхолгүй байна.

Avatar

Бадарч тахар 2022-07-07 66.181.181.136

Хуурамч тасалбар зараад энэ хүмүүсийн тархитолгойг нь эмчлээд өгөөчээ !

Avatar

Зочин 2022-07-07 213.87.145.229

**** Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-07 103.80.210.183

зүгээр ирсэнийг нь үнийг нь төлүүлээд оруулаач ээ. билет энэ тэр гэж байхаар. дээр наадамд тэгээд л ороод гараад л байдаг байсан даа.

Avatar

зочин 2022-07-07 66.181.160.84

Тэрийг нь бас авах тэнэгг байдаг байх нь

Avatar

р 2022-07-07 103.140.10.163

Арай хэтэрнээ, нэртэйгээр нь сугалаа хийгээч, иймхэн асуудлыг шийдэж чадахгүй 76 мал

Avatar

зочин 2022-07-07 122.201.24.169

30 гаруй жил нуагшсан" хауул+луйвар" гэнэт алга болох уу??билет..гээд ам нээж ярих тэр мөчөөл л тараад+захиалга аваад худалдаад шагчилаад л эрдэг журманд орсоныг нэг л их мартаж гэнээ….Аль байгууллагад "сахилга батгүй" бол мянга "ардчилал" ёс зүй шудраг ёс яриад+уриалаад болдоггүйг" ЭБЭ+ҮҮЛ" нар нотоллоо тэд юу ч хийж чадаагүй шүү дээ.замбраагүй болгоод хяналтаа алдаад.."хульчуудын" хоол болчихоод "сэхэгүй болсоно нуух гэж их оролдож байн шүү залгамжлагч "залуусаа"!

Avatar

Зочин 2022-07-07 142.79.202.93

Юун хүргэлт мүргэлт вээ. Нэгэнт цахим л юм бол цахимаараа дуусаач дээ. Мөнгөө төлөөд авсан хүнд нь QR код өгөөл болоон бишүү. Дэнэгийн. Обуна нэг юм боднуудаа

Avatar

Зочин 2022-07-07 202.179.21.211

Монголд хууль үйлчилдэггүйн тод жишээ бол дамын наймаа авилга хээл хахуул, одо хийсэн нь өгсөн авсан нь баяжиж байна.

Avatar

Ухна жолоочийн Хүрэлсүхэд 2022-07-07 86.107.104.18

шагналын тасгийн ЭМЭГТЭЙ "Ө.Мөнгөнц….."-ийг ордны 3 давхарт тамга даруулдаг "давхар ажлын" ДАРАМТ үзүүлдэг өлөн харцтай Хүүк / нас 54/ ичээ хөгшөөн. Ажлын бус цагаар … шөнө 23 цагт утсаар, Viber -аар"өлөн яриагаар" залгадгаа ч зогсоо. Даруу төлөв, зөв хүмүүжилтэй, шударга Эмэгтэйг ДЭЭРЭНГҮЙ харьцаагаараа зөндөө ашиглалаа. Өөртэйгээ ижил луйварчин эмэгтэйг олж хонхоо дарж ажиллуул Банкны луйварчин

Avatar

Зочин 2022-07-07 43.242.242.59

АН-ын Монголхүү дарга наадам хийхийг зөвшөөрөхгүй байхаа. Намын нөхөд нь ч гэсэн "нөү наадам" хөдөлгөөнд нэгдэх нь лавтай. Тийм болохоор наадам хийнэ гэж хөөрцөглөөд хэрэггүй. Түүхч Батсайхан энэ өдөр бол монголчуудын хувьд тэмдэглэлт баярт өдөр биш гэж алдарт үгээ хэлсэн. Тийм ээ хятадууд ч бас тэгэж хэлдэг. Хятадуудын хувьд 1921 онд Монголчууд хувьсгал хийж туурга тусгаар болсон тэр үйл явдлууд бол хар дарсан зүүд шиг байсан. Сосорбарам хэлэхдээ Д.Сүхбаатар бол мурийтай тог тоглодог өөдгүй хүн

Avatar

НОМ 2022-07-07 112.72.15.198

багшийн дээдийн интер ном багшийн дээдийн сонор плазагийн амар ном мир номын салбаруудаар хайрыг хүснэ ном бөөний үнээрээ зарагдаж бн хямд чанартай ном

Avatar

Zochin 2022-07-07 202.55.188.83

Ardchilasan nam gej hog s***r bnaa mongoloo hujaad zarah gesen sanaa bidoltoi hogiin, garuud bhanee naadamaach hiine ulas mongol maani hugjij devshine tsagana bolohoor hujaagch bas ezlen, avah bilnoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж