УИХ-ын хаврын чуулган өчигдөр/2022.07.06/ хаалтаа хийлээ. Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газар/ЗГХЭГ/-ын дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг шүүмжлэв. Тэрбээр “Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр сонсч байгаа байх. Хоёр талын харилцааны энгийн гадаад харилцаа ярихаар хуралдааны дундуур шивнээд шахам ярьж байгаа. Тэгэхэд ярьж байгаа өнгө аяс чинь таалагдахгүй байна гээд утсаа шидчихэж байна. Хууль үйлчлэхгүй болохоор тэгдэг юм байна гэж ойлголоо. Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын өмнө ажлаа хариуцдаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж буй хуулийг зөрчиж байгаа шүү. Аль нэг нь ажлаа хийх боломжтой. Ийм том толгойтой. Одоо ингээд хэрэлдээд сууж байна. Төрийн ажлыг эцгийнхээ өмнө хариуцахаар ийм том болдог юм байна л даа. Бүхний дээгүүр яваад сурчихсан.
Сургалтын төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлсэн. Тэгээд таван жилд төрд ажиллахаар цайруулчихдаг журамтай гэнэ.
Ямар сайхан юм. Бүх залуус өөр шиг чинь болмоор байна. Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох хуулийн зохицуулалттай. Тухайн үед болдоггүй байсан гээд чи хэрэлдээд байгаа. Тэрбум гаруй төгрөгийг чи шалихгүй мөнгө гэж ярьдаг том болчихсон. Чи ярь за юу. Худлаа юм ярьж байна уу би. УИХ-ын дарга хүн хүүгээ ийм бизнестэй очно шүү гээд тухайн үед болдог байсан. Одоо болохгүй л дээ. Улс төрд нөлөө бүхий хүн өөртөө давуу байдал бий болгож болохгүй гэж хуульд заасан байдаг. Гэтэл тухайн үед болдог байсан гэж хэрэлдэнэ гэдэг бол ёс зүйгүй хэрэг. Тэрбум гаруй төгрөгийг шалихгүй мөнгө шүү дээ гээд хэрэлдээд сууж байдаг ёс зүйн доголдолтой хууль дээдэлдэггүй алба хаагчийг татан буулгах хэрэгтэй” гэлээ.
Харин Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Т.Аюурсайханаас ирсэн мессежийг сошиалд дэлгэжээ. Тухайлбал, томилгооны асуудал хэлэлцэж, нааштай хариу өгөөгүй тул Т.Аюурсайхан гишүүн чуулган дээр бухимдлаа илэрхийлсэн бололтой.
Холбоотой мэдээ