Борис Жонсонг огцрохыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Борис Жонсонг огцрохыг шаардаж байна

Борис Жонсонг огцрохыг шаардаж байна

Их Британийн Засгийн газрын хоёр сайд Мягмар гаригт огцорсноор ерөнхий сайд Борис Жонсон хамгийн том хямралтай нүүр тулав. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Сажид Жавид, Сангийн сайд Риши Сунак нар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр албан тушаалаасаа огцорлоо.

Жонсон ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон асуудлыг даван туулж байсан ч энэ удаад нэг дор хэтэрхий олон хямрал давхарджээ. "Reuters"-оос мэдээлснээр, албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасан улстөрчийн тоо 30 хүрчээ. Тиймээс энэ олон сул орон тоог ерөнхий сайд нөхөж дийлэх үү гэдэг эргэлзээ үүсээд байна.

Тэгвэл Их Британийн сайд нар өчигдөр /2022.07.06/ Борис Жонсонд ерөнхий сайдын албан тушаалаасаа огцор гэж  хэлэхээр шийджээ. Нам дотор хагарал их байгаа тул албан тушаалаасаа огцрохгүй гэж Борис Жонсон мэдэгдээд байсан юм. Тэрбээр цар тахлын үеэр хорио цээрийн дүрмийг үл баримталсан учир тодорхой хэмжээнд байр суурь нь ганхсан.

Консерватив намын дүрэмд хэрэв тухайн удирдагч итгэлийн санал авсан бол 12 сарын хугацаанд дархан эрхтэй болно гэж заасан байдаг.  Жонсон зургадугаар сарын 6-нд болсон итгэлийн санал хураалтаас амьд гарч чадсан юм. Гэсэн хэдий ч энэ удаад Консерватив намын гишүүдийн хороо түүнээс салахын тулд дүрмийг дахин бичиж магадгүй болжээ.

Эх сурвалж: REUTERS, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж