Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапурт хийх албан ёсны айлчлал эхэлж байна | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапурт хийх албан ёсны айлчлал эхэлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапурт хийх албан ёсны айлчлал эхэлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапурт хийх албан ёсны айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр энэ сарын 6-9-нд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг ”Чанги” олон улсын нисэх буудалд Сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн яамны сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн яамны Хоёрдугаар сайд Тан Сэ Лен, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тео Бүүн Хи нар угтан авлаа.

Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-07-06 66.181.191.30

Монгол улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ таны айлчлалд амжилт хүсье. Зорьсон үйлс тань саадгүй бүтэж байх болтугай.

Avatar

Зочин 2022-07-06 213.87.89.19

Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

DR. ADITYA 2022-07-06 197.211.53.21

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл

Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган

Avatar

Иргэн 2022-07-06 64.119.22.61

Ковидын үед гадаад руу яваад байгаа төрийн албан хаагчдыг хязгаарлая.

Avatar

Зочин 2022-07-06 66.181.160.38

Өндөр хөгжсөн туршлагаас нь тодорхой зүйл олж ирж бодитой хэрэгжүүлбэл айлчлалыг үр дүнтэй боллоо гэж тооцно!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж