С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн өнгөрөгч онд /2021.07.19/-т хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай нийслэлийн прокурорын байгууллагад ирүүлж, хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, 4.8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогтыг өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд суллагдсан. Түүний өмгөөлөгч Г.Орхоны мэдээлснээр, үйлчлүүлэгчийг нь шүүхийн захирамжаар сулласан юм.

Улсын дээд шүүхийн хоёр шүүгч "С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна” хэмээн тусгай санал гаргаснаар түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, улмаар прокурорт буцаасан билээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө С.Баярцогтыг баривчлан саатуулж, 10 тэрбумын дэнчинг шүүхээс нэхэж байсан удаатай.  Прокуророос түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан боловч шүүхээс түүнийг нотлож чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 10 жилийн ял оноож байлаа.

Харин 2021 оны долдугаар сарын 19-ны өдөр Улсын Дээдэд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдаан болсон. Уг хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийн гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж