Коби: Бэлтгэл хийдэггүй новшнуудад яаж бөмбөгөө дамжуулах юм бэ?

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Коби: Бэлтгэл хийдэггүй новшнуудад яаж бөмбөгөө дамжуулах юм бэ?

Коби: Бэлтгэл хийдэггүй новшнуудад яаж бөмбөгөө дамжуулах юм бэ?

Лос Анжелес Лэйкерс багийн туслах дасгалжуулагч Фил Хэнди домогт Коби Брайантын талаарх сонирхолтой дурсамжаа дэлгэжээ. Коби Брайант NBA-д элсэн орсоноосоо хойш хэт амиа, бөмбөгөө дамжуулдаггүй гэх мэт шүүмжлэлд өртөж байсан удаатай. Тэгвэл энэ талаар Фил Хэнди “All the Smoke” гэх Мэтт Барнес болон Стефен Жэксон нарын подкастад орох үеэрээ ярьжээ.

Тэрбээр ярихдаа “Хүмүүс Кобиг буруугаар ойлгодог байсан. Би түүнээс нэг удаа “Чи яагаад ийм новшийн ааштай юм бэ?” гэж асууж байлаа. Харин тэр хариуд нь “Чи үнэхээр мэдмээр байна уу. Тэгвэл сонсч бай. Фил, залуу минь, манай багийн зарим залуус хичээл зүтгэл гэж юу болохыг мэддэггүй. Бэлтгэл эхлэхээс 10 минутын өмнө ирж, дуусмагц нь гараад явахыг нь би хардаг. Яаж би тийм хичээл зүтгэлгүй, хөдөлмөрлөдөггүй новшнуудад бөмбөгөө дамжуулах юм бэ? Би тэдний бэлтгэл хийж байгаа арга барилыг хүндэлдэггүй. Би энд өдөр бүр сунаж унатлаа бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлж байхад тэр залуус өөрсдийгөө хөгжүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс би тэдэнд итгэдэггүй. Тэдэнд бөмбөг дамжуулдаггүй юм. Би тэднийг өдөр бүх шахах болно” хэмээн ярьж байжээ.

Фил Хэндигийн хувьд сүүлийн жилүүдэд Торонто Рэпторс, Кливленд Кавальерс, Лос Анжелес Лэйкерс зэрэг багуудын дасгалжуулагчийн албанд хүчин зүтгэж, тамирчдыг хөгжүүлэх тал дээр ажиллаж ирсэн нэгэн. Тэрбээр Кобитой ч хэсэг хугацаанд хамтран ажиллаж, түүнийг ямар агуу тамирчин болохыг нь мэдэрсэн.

Фил Хэнди Кобитой бэлтгэл хийсэн талаараа дурсан “Коби над руу “5:45-д зааланд уулзъя гэсэн зурвас илгээв. Би орой 5:45-д зааланд очоод цаг хүлээсэн ч Коби ирсэнгүй. Би дотроо “Энэ залуу ч ирэхгүй юм байна даа” гэж бодов. Дараагийн өглөө нь бид хоёр 10:00 цагт уулзахаар тохирсон юм. Би 07:30, 08:00 гээд л ирсэн. Гэтэл Коби аль хэдийнэ ирчихсэн, намайг хараад “Чи бэлтгэл хийхгүй юм уу?” гэхэд нь би “Би өчигдөр орой очсон ш дээ” гэтэл Коби “Над руу хараад, тэнэг минь, би өглөөний 5:45 гэж хэлсэн юм” гэж билээ” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
107
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж