Ажлаас халагдсан “Тесла”-ийн хоёр ажилчин компанийн үйл ажиллагааг зогсоох тухай хүсэлт өчигдөр /2022.07.05/ гаргажээ. Тодруулбал, “Тесла” компани ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг хууль ёсоор тогтоосноос хамаагүй багаар тогтоосон байна.
Түүнчлэн ажлаас халах тухай мэдэгдлийг 60 хоногийн өмнө урьдчилан өгөх ёстой боловч тэгээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна.
Гомдол гаргасан хоёр ажилчин нь Невада муж дахь үйлдвэрээс тав, зургадугаар сард халагдсан 500 гаруй ажилтны дунд байжээ. Компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн сард ажилтнууддаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, тэднийг 10 орчим хувиар цомхотгоно гэж мэдэгдсэн. 10 хувийн бууралт нь зөвхөн цалинтай ажилчдад хамаарах бөгөөд үүнээс хамаараад цагийн ажилчдын тоо өсөх төлөвтэй байгаа аж.
“Тесла” компани өнгөрсөн сарын сүүлээр Калифорниа муж дахь оффисоо хааж, тэнд байгаа автомат жолоодлогын туслах систем дээр ажиллаж байсан 200 орчим ажилтнаа халжээ. Халагдсан хүмүүсийн ихэнх нь цагийн ажилчид байсан. Тус компани зардлаа бууруулах томоохон горимд шилжсэнийг Карнеги Меллон их сургуулийн профессор Раж Ражкумар тэр үед онцолсон юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ