Н.Мандуул: Хөгжлийн банк хүнд байдлаас гарсан | News.MN

Н.Мандуул: Хөгжлийн банк хүнд байдлаас гарсан

Н.Мандуул: Хөгжлийн банк хүнд байдлаас гарсан

Н.Мандуул: Хөгжлийн банк хүнд байдлаас гарсан

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид зээлээ төлж Хөгжлийн банк хүнд байдлаас гарсан талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдлээ.


-Хөгжлийн банкны түр хорооны хуралдаан өнөөдөр хаалттай хуралдлаа. Ямар асуудлыг хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногт хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн иргэн төлөлт 485 тэрбум төгрөгт хүрсэн. Тэгэхлээр тэр өдрөөс хойш төлөлт бас хийгдсэн эсэх дээр мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын хянан шалгах түр хороо хурлаа хийлээ. Үүгээр Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдал, ялангуяа эргэн төлөлт дээр банкны зүгээс хийж байгаа ажил төрөлтэй маш дэлгэрэнгүй танилцлаа. Хөгжлийн банкны эргэн төлөлт өчигдөр оройны байдлаар 488.4 тэрбум төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн долоо хоногт “Кью Эс Си” компанийн 191.1 тэрбумын эргэн төлөлт хийгдсэнээр одоо 500 тэрбум төгрөгт хагас жилийн байдлаар бараг хүрэх дөхлөө. Ингэснээр бид анх тавьсан эргэн төлөлтийнхөө зорилтуудаа давуулан биелүүлээд явж байна.

Ирэх хагас жилд 500 тэрбумаас багагүй зээлийн эргэн төлөлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингэснээр оны эцэс гэхэд манай банкны нөхцөл байдал, үйл ажиллагаа хэвийн болох магадлал өндөр боллоо гэж ойлгож болно.

-Томоохон зээлдэгч нараас “Кью Эс Си” зээлээ дарлаа. Үүнээс гадна “Бэрэн” “Эрэл” группуудын зээл төлөгдөөгүй байгаа шүү дээ. Эдгээр компаниуд дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-“Бэрэн” “Эрэл” компаниуд дээр бид хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа, мөн зөвхөн хууль хяналтын байгууллагаар биш бизнесийн зүгээс нь яаж ажиллуулж амилуулж тэр төслийг улс оронд хэрэгтэй байдлаар нь явуулж болох вэ гэдэг дээр хэлцэл хийж байна. Ямартай ч энэ онд багтаад ямар нэгэн тийшээ шийдэгдэх болно гэсэн хүлээлттэй байгаа. Түүнчлэн саяхан олон улсын “Standart and Poor’s” зээлчих зэрэглэлийн агентлаг Хөгжлийн банканд үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр манай хөгжлийн банкны зээлчих зэрэглэлийг single B статус дээр хэвээр нь үлдээсэн. Энэ бол олон улсын хөндлөнгийн үнэлгээгээр хөгжлийн банк дампуурах эрсдэлээс бүрэн гарсан гэж ойлгож болно.

Төрийн өмчид компаниудын зээл бас багагүй хувийг эзэлж байгаа шүү дээ. Засгийн газраас холбогдох тогтоол шийдвэр гарсан явц нь ямар байна?

Тавдугаар сарын 29-нд засгийн газраас төрийн өмчид компаниуд дээр авах арга хэмжээний тухай шийдвэр гаргасан. энэ шийдвэрийн хүрээнд ажлууд явж байна. Наадмын өмнө “Эрдэнэс Монгол” компанийн зээлийг шийдүүлэх гээд хөөцөлдөж байгаа. Энэ долоо хоногтоо болчих юм бол 117 тэрбум нийтдээ 150 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдчих болов уу гэсэн хүлээлттэй байна.

Бусад төрийн өмчит компаниудын хувьд?

-Хамгийн том нь “Тоск” болон “Носк”-ийн зээл байгаа. Үүн дээр ажлын хэсэг байгуулагдчихсан. Хөгжлийн банкны зүгээс тодорхой саналуудаа хэлээд явж байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр дахь хурлаа хийх ёстой. Үүгээр шийдвэр гарах юм бол наадмын дараа бид бүхэн албажуулаад үр дүнгээ харна гэсэн хүлээлт байна.

Үндсэндээ бол хөгжлийн банк хөл дээрээ босоод дампуурах эрсдэлээс гарлаа гэдгийг хэлж байна. Ирэх жилүүдэд төлөх бондуудын зээлийг өөрсдөө төлөөд явах боломжтой гэж харж болох уу?

-Одоогоор бид эргэн төлөлтөө Төрийн сангийн Монгол банкны дансанд дээр байршуулж байгаа. Үүгээрээ ирэх оны засгийн газрын баталгаатай самуурай бондыг хугацаанаас нь өмнө төлөх хэлцлийг хөрөнгө оруулагчтай хийж байна. Энэхүү хэлцэл олон зүйлийг анхаарах шаардлагатай. Жишээ нь иений ханш гэдэг ч юмуу. Гэхдээ хэлцэл үргэлжилж байна.Бид энэ зээлийг бүрэн төлөх боломжтой боллоо. Тэгэхлээр ямар ч байсан дампуурах эрсдэлээс гарсан. Цаашид хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаатай болгох энэ асуудалдаа анхаарна. Суларч болохгүй улам ажлаа эрчимжүүлээд явах ёстой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-06 202.126.89.120

Ene unen bol odoonoos yg hiih ystoi ymamda zartsulaach.

Avatar

Зочин 2022-07-06 103.10.21.229

Энэ залуугийн ээж аав нь их санаа зовж бгаадаа хүү нь барын аманд ажиллаж байгаашүүдээ мафууд яаж ч магадшүү

Avatar

Ene huurhun shine zaluusiig harahaar 2022-07-06 23.92.142.182

Udahgui ah nariinhaa umnuus shorongiin haalga tatna daa gej bodogddog boljee…

Avatar

Зочин 2022-07-06 202.21.105.204

bas hudlaa helgii pop batsaan. iim hurdan garchdag bol sain l bn gehdee itgehgui l bn ta nart

Avatar

Зочин 2022-07-06 213.87.89.19

!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

ҮНЭН 2022-07-06 103.229.120.28

ХУЛГАЙЧ НАРТ ӨГЧИХСӨН ЗЭЭЛЭЭ ЭРГҮҮЛЖ АВЧ ЧАДААГҮЙ БАЙЖ ЮУ ХУДАЛ ЯРИНА ВЭ

Avatar

Зочин 2022-07-06 202.126.89.9

Ажлыг чинь хийж өгсөн хэдэн сэтгүүлчиддээ баярлаж яв, тэр үед чи хушуугаа унжуулагч байсан, цаашаа харин хушуугаа унжуулаад худлаа байх шүү хөгшөөн

Avatar

Зочин 2022-07-06 142.79.202.93

Зссс иймэрхүү худалч өлөн өлсгөлөн ухаантай царайтай өлсгөлөн гаруудыг харахлаар гутмаар. Хөөрхий хэний тавиул болж энд ирээн бол. Нэг өдөр өөрөө дээлээ нөмрөх вий дээ

Avatar

Иргэн 2022-07-06 64.119.22.61

Яасан төрийн албан хаагч болох гээд байна уу? Бизнес хийж чадахгүй болохоороо амнаас нь ийм дэмийрэл гардаг юм.

Avatar

Зочин 2022-07-06 142.79.202.93

Бизнес хийдэггүй. Төрд бол бүр ч үгүй.

Avatar

Zochin 2022-07-06 202.126.89.116

Tegvel chi holsoor bichdgiin bn hongortsogoo. Ondor bolovsroltoi zaluuchudad nyaslulsnuud ni ataarhaad baih ym da.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж