Украины хулгайлагдсан үр тариаг Туркээр дамжуулан тээвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Украины хулгайлагдсан үр тариаг Туркээр дамжуулан тээвэрлэжээ

Украины хулгайлагдсан үр тариаг Туркээр дамжуулан тээвэрлэжээ

Украины хулгайлагдсан үр тариаг хааш нь тээвэрлэж байгаа талаар мөрдөн байцаагчид тогтмол хяналт шалгалт явуулдаг. Тэгвэл Украины үр тариаг Крым дахь усан онгоцонд ачдаг болохыг тогтоожээ. Усан онгоцны радио дохио дамжуулах төхөөрөмж нь унтарсан ч хөдөлгөөнийг нь хиймэл дагуулаар хянах боломжтой байдаг.

Оросын далбаатай Михаил Ненашев усан онгоц Туркийн Искендерун, Деринэ боомтуудаар дамжин, дор хаяж гурван удаа үр тариа тээвэрлэсэн болохыг тогтоожээ.

Мөн Сирийн далбаатай Финикия хөлөг онгоц Украины үр тариаг тээвэрлэж явсан нь тогтоогдсон байна. Дээрх хоёр онгоц нь Туркээр дамжихаасаа өмнө Крымын Севастополь хотын Авлита терминал дээр үр тариа ачжээ. Үр тарианы гарал үүслийн баримт бичигт нь “Крым, Орос” гэж тэмдэглэсэн байсныг тогтоосон байна.

Оросууд эзлэгдсэн Бердянскийн боомтоор дамжуулан Украины 7000 тонн үр тариаг хууль бусаар экспортлосон гэж Риа Новости агентлаг зургадугаар сарын 30-нд мэдээлсэн.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж