Газпормтой холбоот Оросын саятан усан сандаа буудуулсан байдалтай олдов

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Газпормтой холбоот Оросын саятан усан сандаа буудуулсан байдалтай олдов

Газпормтой холбоот Оросын саятан усан сандаа буудуулсан байдалтай олдов

Эрчим хүчний аварга “Газпром”-той холбоотой хамгийн сүүлийн элит болох Оросын саятан бизнесмэн харшдаа буудуулж амиа алджээ. Хойд туйлд "Газпром"-той ашигтай гэрээ байгуулсан логистикийн компанийн тэргүүн, 61 настай Юрий Воронов Даваа гаригийн 14:00 цагийн орчимд Санкт-Петербург хотын чинээлэг дүүрэг дэх гэртээ нас барсан байдалтай олдсон байна. Воронов усан санд толгойдоо буудуулсан шархтай олдсон. Түүний бие хөвж байсан ба усан сангийн хажууд Гранд Пауэр гар буу сумгүйгээр олдсон.

Тэрээр   он гарснаас хойш учир битүүлэг  байдлаар  нас барсан Оросын  зургаа дахь бизнесмэн болов.  Тэдний ихэнх нь Газпромтой холбоотой, хоёр нь Вороновтой адил Санкт-Петербург хотын захад нас баржээ. Оросын Мөрдөн байцаах хороо Вороновын үхлийг шалгаж байгаа бөгөөд одоогоор тэд "бизнесийн түншүүдтэй хийсэн маргаан"-тай холбон үзэж байна. Түүний эхнэр мөрдөн байцаагчдад хэлэхдээ, нөхрийг нь  гэрээт гүйцэтгэгчид болон түншүүд нь их хэмжээний мөнгө луйвардаж хохироосон гэж ярьсан хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж