Форбс сэтгүүл саяхан 2022 оны “Америкийн хамгийн баян бие даасан эмэгтэйчүүд”-ийн жагсаалтыг гаргалаа. Жагсаалтын 21-т 34 настай дуучин Рианна оржээ. Тэрбээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө хамгийн залуу тэрбумтан болж байна.
Рианнагийн 1.4 тэрбум ам.долларын орлогын дийлэнх нь “Fenty beauty” гоо сайхны брэндээс нь орж ирдэг. Мөн “Savage x Fenty” дотуур хувцасны брэндийн 30 хувийг тэр эзэмшдэг.
Рири ийнхүү Америкийн хамгийн залуу тэрбумтан болсон бол өсөж төрсөн Барбадос арлынхаа анхны тэрбумтан юм байна. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучнаар зарлагдаж байв.
Рианнагийн араас Кайли Женнер, Тейлор Свифт зэрэг алдартан удаалав. Тухайлбал, Кайли Женнер 600 сая ам.доллар, Тейлор Свифт 570 сая, Бейонсе 450 сая, Ким Кардашиан 1.8 тэрбум, Серена Уильямс 260 сая, Сандра Баллок 225 сая, Мадонна 575 сая, Крис Женнер 230 сая ам.долларын хөрөнгөөрөө тус тус жагсаалтад багтжээ.
Дуучин Рианна тавдугаар сард анхны хүүхдээ төрүүлснээр, түүний амжилтын жагсаалт нэгээр нэмэгдсэн билээ.
Эх сурвалж: BILLBOARD
Зочин 2022-07-06 202.55.188.93
Шүтдэг дуучин минь мундаг юмаа
Unshigch 2022-07-06 202.126.90.116
Шуналтай амьтан вэ мөнгө идэх шахаад дууг нь зохиосон зохиолч нь мөнгөгүй
Зочин 2022-07-06 213.87.89.19
!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax