Шакира Пике нарын салалтын гол эзэн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Шакира Пике нарын салалтын гол эзэн хэн бэ?

Шакира Пике нарын салалтын гол эзэн хэн бэ?

Пике, Шакира нар 12 жил үргэлжилсэн харилцаагаа дуусгаж, тус тусдаа амьдрах болсноо зарлав. Тэдний хувьд Пике алдарт дуучин эхнэр Шакирагийн ардуур тавьснаас болж салсан гэх мэдээлэл явагдаад байна. Шакира тус мэдээг сонсоод нөхөр Пикег гэрээсээ хөөж, салах өргөдөл өгсөн гэж ойрын эх сурвалж нь мэдээлээд байсан юм. Тэгвэл цахим сүлжээнд ямар эмэгтэйтэй Пике уулзаж, Шакираг гомдоох болсон талаар мэтгэлцээн өрнөөд байгаа юм.

Өөрийн уян наланхай хөдөлгөөн, өвөрмөц дуу хоолойгоороо дэлхийн бүх хүний сэтгэлийг татдаг дур булаам Шакирагаас илүү эмэгтэй байсан гэж үү? Испанийн сонин “El Periodico”—ийн сэтгүүлч Лорена Васкес, Лаура Фа нар хэргийн эзэн, хэнгэргийн дохиурыг олсон бололтой. Тэдний мэдээлснээр Пике Барселон хотод 20 гаруй насны шаргал үстэй, үйл ажиллагаа зохион байгуулдаг эмэгтэйтэй хэд хэдэн удаа уулзаж байсан гэв.

Тэдний нууц уулзалтыг Шакира мэдсэнээр салах шийдвэр гаргасан байна. Тус зохион байгуулагч эмэгтэйн тодорхой мэдээллийг олоогүй байгаа юм. Пике салсныхаа дараа шоу цэнгээнд татагдах болж, багийнхан нь түүнийг хэт их уудаг болсон гэж ярьсан юм.

Эх сурвалж: Marca

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж