МИАТ Гуанжуо руу сард нэг удаа зайлшгүй нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

МИАТ Гуанжуо руу сард нэг удаа зайлшгүй нислэг үйлдэнэ

МИАТ Гуанжуо руу сард нэг удаа зайлшгүй нислэг үйлдэнэ

Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн. Гэвч одоог хүртэл нислэгийг эхлүүлээгүй хэвээр байна. Тодруулбал, зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байв.

Өнөөдрийн байдлаар шийдвэр албажиж эхэлсэн бөгөөд МИАТ хувьцаат компанийн тухайд сард зөвхөн нэг удаа Гуанжуо руу нислэг хийх тушаал авчээ.

Энэ сарын нислэг 10-ны Ням гаригт бөгөөд 100 хүрэхгүй зорчигч авах тул тасалбар захиалга дүүрсэн гэх мэдээллийг өглөө. Мөн зорчигчдод тавигдах шаардлага нь тухайн улс оронд сурдаг, ажиллаж амьдардаг байх шаардлагатай бөгөөд хүндэтгэх шалтгаангүй хүмүүст тийз олгохгүй байх үүрэг өгсөн байна.

Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг хийдэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, "Аэро Монголиа" компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниуд дээрээс өгсөн чиглэлийн дагуу сард нэг удаа ийнхүү нислэгээ эхлүүлэхэд бэлэн болжээ.

Нислэгийн хуваарь:

  • Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн эхний нислэг долдугаар сарын 10-нд Чингис Хаан ОУНБ-аас 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод долдугаар сарын 11-ны өдрийн 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт буух аж. Дараагийн нислэг наймдугаар сарын 5-нд төлөвлөжээ.

Зорчигчдод тавигдах шаардлага:

  • БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг дагуу хяналт тавигдана.

Виз болон эрүүл мэндийн шаардлага:

  • Хятад руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичих
  • Монгол Улсад гуравдагч орноос ирсэн иргэдэд эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол улсаар дамжин өнгөрч Хятад руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй
  • Нислэгээс өмнө http://mn.china-embassy.gov.cn/…/t20220630_10713112.htm хаягаар нэвтэрч эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас авахад тавигдах журамтай танилцаж мэдээлэл авсан байх
  • Гадаад иргэд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ хаягаар эрүүл мэндийн код авсан байх
  • Монгол Улсын иргэд хил нэвтрэхтэй холбоотой асуудлыг Хятадын элчин сайдын яамнаас заавал тодруулах шаардлагатай. Виз болон бусад шаардлагатай мэдээллийг дараах линкээс авах /http://mn.china-embassy.gov.cn/…/t20220617_10705582.htm/

Шинжилгээний шаардлага

  • 2022 оны зургадугаар сарын 24-нөөс эхлэн Хятадын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой
  • Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх
  • Бүх шинжилгээг элчин сайдын яамнаас томилсон дараахь шинжилгээний байгууллагад өгөх
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/
  • Интермэд эмнэлэг

Нислэг эхлэхээс өмнө

Нислэг эхлэхээс өмнө 12 цагийн дотор Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, ковидын шинжилгээний сөрөг гэрчилгээ, эрүүл мэндийн код авах хүсэлт гаргахад ашигласан бүх шинжилгээний гэрчилгээг шалгах тул зорчигч нар холбогдох мэдээллээ тийз худалдан авсан газартаа илгээнэ.

Гуанжоу дахь тусгаарлалтын талаар:

  • Гуанжоу хотод байнгын оршин суудаг иргэд
  • Хилийн чанадаас ирсэн Гуанжоу хотод байнга оршин суудаг иргэдийг долоо  хоног буудалд, гурав хоног гэрээр нь тус тус тусгаарлана.
  • Гуанжоу хотоор дамжин бусад хот, мужуудруу зорчих иргэд

Гуанжоу хотоор дамжин бусад муж, хотуудад зорчих иргэдийг долоо хоног буудалд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа дуусмагц хүлээн авах муж, хот зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор тус хотоос гарсан байх, мөн хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд дурын буудалд гурав хоног тус тус тусгаарлах шаардлагатай.

Тусгаарлалтын зардал:

Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.

Нислэгийн мэдээлэл, суудал захиалгын тухайд:

Гуанжоу хотын нислэг нь цар тахлын үеийн тусгай шаардлагатай мөн тусгаарлалтын горимтой тул чиглэлээс хамаарч нислэгийн тийзний захиалга авч бичэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж