147,763 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

147,763 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 24 хувьцаат компанийн  57,385,205 төгрөгийн үнийн дүн бүхий 147,763 ширхэг хувьцаа арилжигдсанаас хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ард Даатгал " ХК (AIC +2.97%), "Эрдэнэ Ресурс Девелопмент" ХК (ERDN +1.64%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +1.48%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би Ди Сек" ХК (BDS -9.09%), "Махимпекс" ХК (MMX -6.68%) болон "Таван Толгой" ХК (TTL -4.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,270 ширхэг нэгж эрхийг 6,218,423 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 6 ширхгийг 600,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 95,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс -1.45 хувиар буурч, 32836.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,830,980,058,025 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж