АНУ-д үйлдвэрлэсэн пуужин харвагч HIMAR системийг Украины арми Оросын эсрэг ашиглаж буй зургууд цахим сүлжээгээр тархах болсон байна. Тус шинэ төрлийн пуужин харвагчийг зургадугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яам Украины хамгаалалтад зориулж гурван системийг илгээнэ гэж амлаад байсан юм.
HIMAR системийн пуужин харвагчийг ашиглаж сурахын тулд гурван долоо хоногийн хугацаа шаардлагатай гэв. Тус систем нь харанхуйд байгаа алдалгүй онилдог ба хамгийн сүүлд Запорожье мужид ашиглагдаж байгаа юм. Тус системийн тусламжтай Оросын хэд хэдэн штабыг устгасан гэж Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Украинд түрэмгийлэл эхэлснээс хойш дэлхийн том гүрнүүд тусламжийн гараа сунгаад байгаа юм.
HIMAR систем нь зургадугаар сарын 22-нд Украины тэргүүн фронтод ирсэн гэж мэдээлсэн юм. Үүнээс гадна Франц 155 мм-ийн ЦЕЗАР өөрөө явагч хүнд их буу, Их Британи тусгай арми зэргийг илгээж, Оросын эсрэг тусламжийн гараа сунгаад байгаа юм. HIMAR нь нэгэн зэрэг зургаан пуужин харваж, 16 секундийн дотор бүх үйлдлээ хийж дуусгах чадвартай.
Ирэх хоёр долоо хоногт дахин дөрвөн HIMARS илгээнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яам амлалаа. Украинд илгээж буй АНУ-ын пуужингууд 40 милийн тусгалтай ба дээд талдаа 300 км зам туулах хүчин чадалтай юм.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ