Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв

Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтад үнэтэй эх сурвалж болсон, орчин үеийн геологи, уул уурхайн салбарын хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл, онол, практикийн ач холбогдолтой, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд  Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.

Бүтээлийн Ерөнхий эрхлэгч:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбат;

Бүтээлийн ерөнхий редактор:

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, тэргүүлэх профессор Лхамсүрэнгийн Пүрэв;

Хамтран зохиогч;

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор Содномын Цэрэндорж;

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор, доктор Жамъянхорлоогийн Цэвэгмид;

Мөн:

  • Соёл, урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-06 88.130.59.10

Asan erunhiilugch Dachin Tamsag!!! -aar turiin shagnal uu??? ichmeer yum!?

Avatar

Зочин 2022-07-06 213.87.89.19

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-06 66.181.179.240

Болио л*****н бүтээлд шагнал өгдөг хэн бэ энэ эргүү ерөнхийлөгч.

Avatar

Зочин 2022-07-06 192.82.89.186

Арай үгүй байлгүй

Avatar

Зочин 2022-07-06 103.212.119.247

Шүлэг яруу найраг гадарладаг төрийн тэргүүн бол хэзээ ч ийм шүлгэнцэрт шашнал өгөхгү дэ

Avatar

Зочин 2022-07-06 66.181.160.69

Оюутолгойн орд газрыг нээсэн баг хамт олныг Төрийн дээд шагналаар шагнах хэрэгтэй. Үр шимийг нь манай ард түмэн хэдэн үеэрээ хүртэж байна, цаашид ч олон жил хүртэнэ. Энэ талаар төр засаг, Оюутолгой ХХК, Удирдах зөвлөл, Уул уурхайн яам зэрэг байгууллагууд анхааралдаа авах байх гэж найдаж байна.

Avatar

Зочин 2022-07-06 27.122.14.84

Шагнал өгөөдл шагнуулаал байдаг. улсых нь хөгжил гэж африктай ижил очоол. ийм байхад шагнал хэрэг бнуу

Avatar

TANGALAG 2022-07-06 129.205.124.233

Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон
Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь
Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж