Шинэ үеийн нисдэг завь

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Шинэ үеийн нисдэг завь

Шинэ үеийн нисдэг завь

Шведийн Стокгольм хот шинэ үеийн нисдэг завьтай болжээ. Стокгольм хот нь хоорондоо 57 гүүрээр холбогдсон 14 арлаас бүрддэг. Энэ арлуудын хооронд нийт 756 мянган хөлөг онгоц, завь зорчдог. Ерөнхийдөө Шведийн энэ салбар нь нэг хүнд ногдох хөлөг онгоцны хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг гэхэд болно.

Гэвч энэ нь байгаль орчинд асар их хор хөнөөлтэй аж. Хурдтай давхиж буй завины долгион далайн ёроолыг сүйтгэж, хөдөлгүүрийн чимээ ан амьтдад саад учруулдаг. Түүнчлэн нүүрстөрөгчийн давхар ислийг маш ихээр ялгаруулдаг. Европын комиссоос мэдээлснээр, дэлхийн хэмжээнд далайн тээврээс жил бүр нэг тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг аж.

Шинэ үеийн С-8 нисдэг завь нь батерейгаар ажилладаг бөгөөд аяллын хугацааг ч, хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг ч багасгах давуу талтай. “Candela” компани 2021 оны наймдугаар сараас хойш 100 гаруй завь заржээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Густав Хассельског цахилгаан машин үйлдвэрлэгч “Тесла”-аас санаа авсан гэдэг. Аль хэдийнэ үйлдвэрлэгдсэн 100 завьнаас гадна нөөцөнд 200 ширхэг байгаа юм. Нөөцний онгоцноос Норвеги улс хэд хэдийг захиалжээ.

Густав Хассельског олон жилийн турш завь сонирхогч байсан. Тэрбээр 2014 онд “Candela”-г үүсгэн байгуулахаасаа өмнө ердийн моторт завьтай байжээ. Тэр нь энгийн машинаас 15 дахин их түлш зарцуулдаг байсан гэв. Тиймээс ногоон завь бүтээхийг зорьсон байна.

Нисдэг завьнууд нь их биеийнхээ доод хэсэгт хавсарсан далавчтай төстэй зүйлтэй. Онгоцны хурд нэмэгдэхийн хэрээр эдгээр далавч нь завийг уснаас хөндийрүүлдэг байна. Завины их бие нь маш хөнгөн.

“Candela” компани алсдаа 30 хүртэлх зорчигч тээвэрлэх боломжтой арилжааны хөлөг онгоц үйлдвэрлэхээр ажиллаж байна. Уг онгоцоо ирэх жил Стокгольм хотын зорчигч тээврийн чиглэлд туршиж үзнэ гэв. Энэ нь замын түгжрэл, автомашины агаарын бохирдлыг бууруулах давуу талтай.

С-8 завь 300 мянган еврогоор худалдаалагдаж байгаа нь тансаг зэрэглэлийн зах зээл дээрх бусад цахилгаан завьтай ижил үнэтэй юм. Гэсэн хэдий ч ашиглалтын зардал нь шаталтат хөдөлгүүртэй завьтай харьцуулахад 90 хувиар бага байх боломжтой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж