УЕПГ: Эмээлтэд байрлах махны үйлдвэрт эрүүгийн хэрэг үүсгэсэн

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

УЕПГ: Эмээлтэд байрлах махны үйлдвэрт эрүүгийн хэрэг үүсгэсэн

УЕПГ: Эмээлтэд байрлах махны үйлдвэрт эрүүгийн хэрэг үүсгэсэн

Улсын Ерөнхий прокурорын газраас  өнөөдөр /2022.07.06/ мэдээлэл хийлээ.


Энэ оны эхний хагас жилийн байдлаар УЕПГ-аас шалгасан гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар, зөрчлийн хэрэг 50 хувиар тус тус өсчээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг зөрчил хамгийн ихээр өссөн талаар УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Алдархишиг мэдээллээ.

Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу эмээлтэд байрлах MDCP компаний махны үйлдвэрт эрүүгийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна. Уг асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын газар уулзалт хийж хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг зөрчих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах талаар үүрэг өгсөн" болохоо дуулгав.

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН  89.7 ХУВИЙГ ЦАХИМ ХЭРЭГСЛЭЭР ҮЙЛДЭЖ БАЙНА

2022 оны эхний хагас жилийн байдлаар 55018 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 4.5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 74.8 хувиар өссөн болохыг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир онцлоод

"Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гэмт хэргийн гаралт өссөн. Нийт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн 98.6 хувийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч шалгасан байна.

Эдгээрийн 1.3 хувийг Авлигатай тэмцэх газар шалгасан. Харин 0.1 хувийг тагнуулын байгууллага шалгасан байна. Мөн цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг,зөрчил өссөн. Монгол Улсын иргэдийн дийлэнх нь facebook, Instagram зэрэг цахим хэрэгсэл ихээр ашигладаг. Үүнээс үзэхэд залилагчид хүний сонирхол татах мэдээг цахим сүлжээнд байршуулж тухайн холбоосоор нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж хамаатан садан руу нь “яаралтай мөнгөний хэрэг гарлаа” гэх мэт хуурамч зурвас явуулдаг. Мөн хүмүүс нууц үгээ олоход амархан буюу төрсөн он сар, машиныхаа дугаар зэргээр хийдэг нь залиланд өртөхөд амархан болгож байна. 50 мянга гаруй гүйлгээ цахим хаяг ашиглан хийгддэг гэсэн судалгаа гарсан. Хямд үнэтэй бараа борлуулна гэж иргэдийг хууран залилж байна. Мөн мөнгөний машинд хамт зогсож байгаа хүмүүсээс дансыг нь авч залилах зэрэг тохиолдлууд гарч байна. Цагдаагийн алба болон дотоод хэргийн их сургууль хамтран кибер хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сургалт авч хэрэгжүүлж байна" гэв. Хөгжлийн банкны асуудалд нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа болохыг мөн хэлсэн юм.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж