Халдлага үйлдсэнийхээ дараа эмэгтэй хүний дүрд хувирч зугтжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Халдлага үйлдсэнийхээ дараа эмэгтэй хүний дүрд хувирч зугтжээ

Халдлага үйлдсэнийхээ дараа эмэгтэй хүний дүрд хувирч зугтжээ

Чикагогийн ойролцоо, долдугаар сарын 4-ний парадад гал нээсэн хэрэгт буруутгагдаж буй этгээдэд  долоон хүний аллагын хэрэг үүсгэж  байгаа талаар албаны хүмүүс мэдэгдэв. Сэжигтэн Роберт Кримо 21 настай ба нийгэмлэгийн эсрэг аллага үйлдсэнийхээ төлөө шийтгэгдэх ёстой гэж Лэйк Каунти мужийн прокурор Эрик Райнхарт мэдэгдэв.

”Highland Park”-д болсон халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархаджээ. Райнхарт мөрдөн байцаалтын дараа сэжигтэнд ял нэмэгдэж магадгүйг онцлов. Роберт Кримо 70 удаа парадад оролцож байсан хүмүүс руу гал нээсэн байна. Тэрбээр сумаа дууссаны дараа эмэгтэй хүний дүрд хувиран зугтжээ.

Халдлага гарсан өдөр буюу Даваа гаригт хотыг бүрэн нэгжиж, Роберт Кримог гэртээ байхад нь баривчилжээ. Түүний гэрээс нийт гурван винтов буу олдсон байна. Ингэснээр Робертэд үүсэх хэргийн тоо улам нэмэгдэж байгаа юм. Роберт Кримо 2019 онд амиа хорлох оролдлого хийж байсан түүхтэй. Тухайн үед түүнийг цагдаа нар зогсоосон боловч Кримо бүх хүмүүсийг ална гэх мэтээр хашхирч байсан аж. Винтов буунаас гадна 16 төрлийн хутга, сэлэм, чинжаал зэргийг олсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж