Хятадын тэрбум орчин хүний хувийн мэдээлэл цахим орчинд алдагдаж, олон нийтэд нээлттэй нэг жилийн нүүрийг үзэв. Тэгвэл саяхан хакерын форум дахь нэрээ нууцалсан этгээд тус тэрбум хүний мэдээллийг олон улсад зарах санал тавьж, засгийн газрын анхаарлыг татах болжээ. Эрх баригчид нь хувийн мэдээлэлд өргөн цар хүрээгээр нэвтрэх боломжтой тус улсын хувьд энэхүү хэрэг түүхэн үйл явдал болно гэж ажиглагчид үзэж байна. Цахим сүлжээний аюулгүй байдлын албаныхан удаан хугацааны турш иргэдийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байх нь аюултай гэдгийг онцолж, арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.
“LeakIX” сайтын мэдээлснээр 2021 оны дөрөвдүгээр сараас хойш Хятадын хувийн мэдээллийг хэн бүхэнд хязгааргүй нэвтрэх боломжийг олгодог товчлолын вэб хаягаар дамжуулан олон нийтэд нээлттэй болгосон байна. Энэ нь нээлттэй мэдээллийн санг онлайнаар илрүүлж, индексжүүлдэг. Өнгөрсөн Пүрэв гаригт хакеруудын форум дээр тэрбум хүний мэдээллийг 10 биткойн буюу 200 мянган ам. доллароор зарах саналыг тавьсан байна.
Тус мэдээлэлд Шанхай хотын цагдаагийн албанаас бүрдүүлсэн хувийн мэдээллүүд багтана. Үүнд иргэний үнэмлэх, төрсөн он сар, төрсөн болон оршин суудаг хаяг, гар утасны дугаар, банкны бүх мэдээлэл, цагдаад хандсан дуудлагууд зэрэг багтах аж.
Худалдагч мөн баталгаагүй мэдээллийн санг Хятадын цахим худалдааны аварга Алибабагийн охин компани болох “Alibaba Cloud”-д байршуулсан гэж мэдэгджээ.
“CNN” тус мэдээллийн дагуу Алибаба компанитай холбогдсон байна. Алибаба Даваа гаригт охин компанийн мэдээллийн санг судалж байна гэж хариулсан боловч Лхагва гаригт дахин мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай. Гэтэл тус тэрбум хүний мэдээлэл ил болсноор нийт хүн амын 70 хувь нь кибер аюулд ороод буй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр хүмүүсийн мэдээллийг хаанаас хуулж авсныг тодорхойлох боломжгүй аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ