Ерөнхий сайд Сингапурт айлчлахаар эх орноосоо мордлоо

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сингапурт айлчлахаар эх орноосоо мордлоо

Ерөнхий сайд Сингапурт айлчлахаар эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долдугаар сарын 6-9-ний өдөр Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2022.07.06/ эх орноосоо мордлоо.

Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж буй юм.

Энэхүү айлчлал нь АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий Сингапур Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах болно.

Түүнчлэн, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд Сингапур Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах талаар тодорхой тохиролцоонд хүрч, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахыг зорьж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж