Цагаачид тээвэрлэж явсан машин руу гал нээснээр хүүхдийн амь эрсдэв

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Цагаачид тээвэрлэж явсан машин руу гал нээснээр хүүхдийн амь эрсдэв

Цагаачид тээвэрлэж явсан машин руу гал нээснээр  хүүхдийн амь эрсдэв

Туркийн аюулгүй байдлын албаныхан өнгөрсөн Ням гаригт тус улсын Ирантай хиллэдэг Ван мужаас цагаачдыг тээвэрлэж явсан машин руу гал нээсэн байна. Албаныхан тус машиныг удаа дараа зогсохыг шаардсан боловч шаардлагыг нь хүлээж аваагүй тул буудахаас өөр аргагүй байсан гэж мэдүүлжээ.

Гал нээсний улмаас нэг хүүхэд суманд оногдож, амь эрсэдсэн гэж орон нутгийн албаны хүн Мягмар гаригт мэдэгджээ. Ван мужийн захирагчийн алба тус хүүхдийн ДНК-г шинжилж, хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна гэв. Одоогоор тодорхой мэдээлэл олдоогүй байна. Тус машинаар зорчиж байсан өөр 12 хүн шархадсан боловч харьцангуй хөнгөн аж. Өөр амь үрэгдсэн хүн байхгүй. Гал нээж машиныг зогсоосны дараа Туркийн цагдаа нар нийт 40 хууль бус цагаач хил давахаар зэхэж байсныг олжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж