Украины төлөө тулалдаж буй беларусьчууд

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Украины төлөө тулалдаж буй беларусьчууд

Украины төлөө тулалдаж буй беларусьчууд

Беларусийн 100 гаруй сайн дурын дайчин Украиний төлөө тулалдаж байна. Хэдийгээр цөөхөн дайчинтай ч тэднийг удирдаж буй Вадим Прокопиев том амбицтай.

Вадим Прокопиев нь өдгөө 50 настай бөгөөд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцдэг хөдөлгөөний радикал зүтгэлтэн юм. Түүний удирдаж буй Похония батальоны байлдагчид Украинд нэвтрэхээсээ өмнө Польшид сургалтад хамрагддаг аж.

“Беларусь дахь эрх чөлөөний төлөөх тэмцэл одоо Украинд эхэлж байна. Хэрвээ та Минск рүү явбал хүмүүс хорих лагерь шиг амьдарч буй атлаа ажил төрлөө хэвийн үргэжлүүлээд байж байгаа. Хүмүүс ямар нэгэн эрх мэдэлтэй удирдагчийг хүлээж байгаа бөгөөд үүнийг зөвхөн Украинд л бий болгож чадна. Би өөр боломж олж харахгүй байна ” гэж Прокопиев хэллээ.

Прокопиевийн батальоны эцсийн хүсэл эрмэлзэл бол Лукашенког түлхэн унагахад үүрэг гүйцэтгэх мэргэжлийн армийн үндэс суурийг бүрдүүлэх явдал юм. Хэрвээ украинчууд Орост ялагдвал Беларусийн эрх чөлөө ямар ч боломжгүй болно гэж тэр үзэж байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж