Тува, Буриад, Өвөрмонгол, Халимаг бөхчүүд хэрхэн барилдах вэ? | News.MN

Тува, Буриад, Өвөрмонгол, Халимаг бөхчүүд хэрхэн барилдах вэ?

Тува, Буриад, Өвөрмонгол, Халимаг бөхчүүд хэрхэн барилдах вэ?

Тува, Буриад, Өвөрмонгол, Халимаг бөхчүүд хэрхэн барилдах вэ?

Наадам дөхөж, хүчит бөхчүүдийн эр бяр тэгширч, хурдын морьдын уяа сойлго эвлэж, эрхий мэргэн харваачдын оноо хараа жигдэрч байна. Энэ жилийн наадмаар Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийг хамтад тэмдэглэж буйгаараа онцлог. Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулиа шинээр баталсан хийгээд монгол туургатны бөхчүүд хилийн чинадаас ирж зодоглохоор болсон, үндэсний бөхийн үе үеийн аваргууд түмэн олноо хүндэтгэн зүлэг ногоон дэвжээ гарна зэргээр олон  онцгой үйл явдал тохиож буй.

Энэ жилийн наадам Тува, Халимаг, Буриад, Өвөрмонголоос 25 гаруй бөхчүүд ирж барилдах төлөвтэй байна.

Одоогоор Тувагийн15, Халимаг, Буриадын тус бүр дөрөв, Өвөрмонголын хоёр бөх барилдах хүсэлтээ хүргүүлээд байгаа аж. Өвөрмонголоос олон бөхчүүд барилдах хүсэлтэй байгаа боловч цар тахлын улмаас хил хаалттай байгаа учир ирж барилдахгүй боломжгүй гэнэ.

Шинээр батлагдсан хууль дээр аливаа этгээдийг баяр наадамд оролцуулах асуудлыг ялгаварлан гадуурхахгүй шийднэ гэсэн заалт бий.

Хилийн чинадаас ирж барилдах бөхчүүд дотроос хамгийн анхааралт татаж байгаа нь Тувагийн алдарт аварга Аяс Монгуш. Өдгөө 49 настай тэрбээр улсынхаа наадамд 17 удаа түрүүлснээс гадена сонирхогчдын сүмогийн дэлхийн аваргад мөн хоёр удаа түрүүлж байсан том амжилттай. Эхнээсээ Тува бөхчүүд Монголд ирж бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, Тува улсын арслан Седен-Очур Кара-Сал наадмын сорилгод зодоглож, Увс нуур дэвжээний барилдаанд барилдаад амжсан билээ.

Монголд барилдах Тува бөхчүүдийн нэрс, цол

  1. Монгуш Аяс, Күчүтен мөге
  2. Түлүш Сайын-Белек, Чаан мөге
  3. Монгуш Айдамир, Арзылаң мөге
  4. Монгуш Сылдыс, Арзылаң мөге
  5. Кара-Сал Седен-Очур, Арзылаң мөге
  6. Монгуш Айдың, Арзылаң мөге
  7. Монгуш Алексей, Хартыга мөге
  8. Одай Алдын-Сай, Начын мөге
  9. Ооржак Кежик, Начын мөге
  10. Хомушку Эртине, Кожуун чергелиг Начын мөге
  11. Монгуш Мерген, Кожуун чергелиг Начын мөге
  12. Шыырап Кежик, Чаа-Хөл
  13. Куулар Мөнге -Эртине, Чөөн-Хемчик
  14. Мижит-Доржу Сайын, Улуг-Хем
  15. Шойдун Субудай, Улуг-Хем

Дээрх бөхчүүдийг дасгалжуулахаар Куулар Каң-Демир, Донгак Кайгал-оол, Сүктер Буян нар мөн ирж байна.

Монгол төрийн наадамд Монгол бус иргэншилтэй бөх барилдсан тохиолдол тун ховор. Харин сумдын наадамд гадаадын жуулчид сонирхон барилдсан тохиолдол олон бий. Сүүлд л гэхэд Булган аймгийн Булган сумын барилдаанд АНУ-ын иргэн Антонио Грасеффо гэх иргэн барилдсан. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Булганд сумын наадамд барилдах аз завшаан тохиолоо. Сумын заан цолтой энэ залууд өвдөг шороодлоо. Үүнээс ч жижиг бөхөд унах байсан ч энэ залууд унасан минь нэр төрийн хэрэг байлаа. Гэхдээ дараа жил…” гэж жиргэжээ.

Тэгвэл төрийн наадамд хамгийн анх гадаад бөх 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойн наадамд барилдаж байв. Манай улсад самбо бөхийн дасгалжуулагч хийж байсан Украин мэргэжилтэн Крамлак тус тэгш ойн наадамд зодоглон гурав давж, дөрвийн даваанд улсын арслан Д.Жамцад унаж байсан гэдэг. Тэрбээр “Би монгол гутал өмсөхгүй барилдвал бүх шавь нараа давна” гэж хэлсэн байдаг аж. Зарим нь түүнийг давсан гэж ч ярьдаг. Учир нь хоёр бөх хоёулаа бараг хайна туссан боловч манайхан Жамц арсланг давуулчихсан гэх яриа байдаг. Түүний шавь нар гэх хүмүүс дотор тухайн үеийн аварга арслангуудаас эхлээд сайн барилддаг бүхий л бөхчүүд байсан гэнэ.

 

Хилийн чинадаас ирэх бөхчүүдийг залуу бөх гэх статустай барилдуулах тул нэг, хоёрын даваанд хурсан олныг гайхшруулах олон барилдаан гарах биз. Наанадаж л манай аварга, арслангуудын аманд Тувагийн аварга, арслангууд очно гэхээр тэгш ойн наадам нэгийн даваанаасаа л дуутай, цуутай эхлэх шинжтэй. Сүүлд 2018 онд Улаанбаатар хотноо "Монгол туургатны бөхийн барилдаан" болж, Өвөрмонгол, Тува, Буриад, Монгол зэрэг улсын бөхчүүд гурван төрлөөр хүч үзсэн. Монгол үндэсний бөхийн төрөлд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм. Харин Буриад бөхийн барилдаанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын харцага Т.Бэгзсүрэн, Өвөрмонгол бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн аварга Бүрэнсайн түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-06 202.126.89.208

Негр үүд, хятадууд түрүүлж үзүүрлэнэ

Avatar

ЗОЧИН 2022-07-06 64.119.17.18

ДЭМЖИНЭ, НААДАМД ГАДААДЫН БӨХ БАРИЛДАХЫГ ЗӨВШӨӨРСӨН НЬ ЗӨВ Ш ДЭЭ, ТЭД МОНГОЛОО ГЭЭД ИРЖ БНА, МОНГОЛ ҮНДЭСТНИЙ Л МАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ ЯАЛТ Ч ҮГҮЙ МӨН Ш ДЭЭ, 1-ийн ДАВААНД ЗАЛУУ БӨХ ГЭЖ ГАРГАХ НЬ ХААШАА ЮМ БЭ, ТЭД УЛСДАА Л ДЭЭГҮҮР БӨХЧҮҮД БГАА Ш ДЭЭ, ТЭДНИЙГ ГАНЦ 2 ДАВУУЛАХЫГ БАС Ч БОДОХ Л ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2022-07-06 213.87.89.19

* Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-06 43.242.242.59

АН-ынхан төрийн наадмыг битгий самраад хаячихаасай билээ. хэн нэг нь "Нөү наадам" гээд хашиграад хэвтчихвэл нөгөөдүүл нь дагаад аюул болно шүү. Хэцүү улсууд байдаг гэж ойлгогдож байгаа шүү

Avatar

Зочин 2022-07-06 43.242.242.59

Цаашдаа төрийн болон аймаг, сумдын наадамд гадаадын бөхчүүдийг төлбөртэй барилдуулдаг болвол улс оронд ашигтай юм биш үү. үүнийг бодолцох хэрэгтэй. тэр хүн монголд ирээд явахад нилээд вальют үлдээгээд явна. Олон ч жуулчид ирж сайхан дурьдатгал үлдээнэ.Аялал жуулчлалын нэг салбар нээгдэж байна.

Avatar

Зочин 2022-07-06 99.228.164.8

Saihan medee baina. Shudarga barilduulaasai. Bas Uvur Mongol buhchuudiig Baryn develteer devj bolno geed demjeed ugvul bur goyo bolohson.

Avatar

Зочин 2022-07-06 66.181.161.2

Гадаадын цолны эрэмбэ дарааг нь дүйцүүлэн зохицуулж өгмөөр юм уудаа. Тухайн улс орондоо бас л хүч хөдөлмөрөө зарцуулан цол хэргэмээ авч байгаа шүү дээ. Зүгээр залуу бөхийн эрэмбээр нэг начин тухайн үндэстний арслан аварга цолтой хүнийг амлаж авах нь доромжилсон хэрэг болно биз. Гадаад болон дотоодын цол хэргэмээ ямар нэгэн байдлаар дүйцүүлэн ам угтуулуу авдаг зохицуулалт байхгүй бол тэдгээр дээд цолтнууд нь дараа жил залуу бөхөөр дуудуулах гэж ирэх үү… Хүний хүч хөдөлмөр шүү дээ.

Avatar

Зочин 2022-07-06 66.181.160.43

зааз Монгол улсад тэр гадны улсын цол нь ямар хамаатай юм бэ? Чадалтай бол даваад л гараад ирнэ.

Avatar

Лавлаа 2022-07-06 192.82.75.153

Зөв шийд Эхний даваануудад манай өндөр цолтонгуудөд халгаатай Үзэгчдэд сонирхолтой болох нь Жалгын үзэл гаргаад хавчиж хяхаад байлгүй МОНГОЛ наадмаа өргөжүүлэх сайхан боломж ДЭЛХИЙН бөхийн барилдаан болтугай ха ха

Avatar

Зочин 2022-07-06 202.126.90.64

Наадамд гадаадын бөх барилдуулах буруу. Найраа, авлига, хор найруулах ажил нь хэцүүднэ.

Avatar

Зочин 2022-07-06 202.9.40.127

Medrel muutai huuchinsag ats ve

Avatar

Эгэ 2022-07-06 192.82.69.224

Гадаад бөх барилдах нь зөв.бүр түрүүлэх ёстой.өчнөөн дараалсан ч хамаагүй.монгол бөхчүүдийн наймаа найрааг зохих хэмжээгээр устгана..

Avatar

Zochin 2022-07-06 49.0.135.140

Mongol buhchuudiin zavaan neg negendee nair tavij buuj ugdug zavaan baidald ni tseg tavih heregtei.

Avatar

Зочин 2022-07-06 103.80.210.183

ТУВА-НУУД Ч ДЭЭ МУУХАЙ ЛУЙВАРЧИД ДАА. БАРИЛГА БАРИХААР ИРСЭН ТУВА НАРТ ХУЛХИДУУЛЖ МӨНГӨӨ АЛДСАН МОНГОЛ ХҮН ИХ БАЙГАА. ТЭД НИЙЛЭЖ БАЙГААД ТУВА БӨХЧҮҮДИЙН ШАГНАЛЫГ ХУУ ХУРААЖ АВ.

Avatar

Начин 2022-07-06 66.181.183.130

Монголчуудын найрааг нь тасалж авч шидээд өнөөдүүл нь бөөн уур болоод гоё юм болох нь. Харин Гутал ,өмсгөл нь дүрэм журмаараа байх ёстой шүү.

Avatar

Зочин 2022-07-06 202.179.15.71

Zaa ingeed heden maliin hulgaichuuddaa naadmaa alddag yum baijee kkk

Avatar

Зочин 2022-07-06 134.238.228.231

amjilt husie, Mongol naadam saikhan boloh boltugai

Avatar

Тэс сум 2022-07-06 139.5.216.59

Юуны чинь Тува, манай хойд талын хэдэн халх хотгойд сумыг тасдаад авчихсан ,тэр нь голдуу хотгойдууд юм. Жинхэнэ Тыва гэдэг чинь жижигхэн биетэй шийнагар юмнууд ойд урцанд амьдардаг юм. Бас нэг муу бусурман муслим талдаа…Зэвүүн хонь, адууны хулгайч нар байдаг. Ганц авдаг юм нь буудах::: Морин дээрээс модны оройд байгаа хэрэмний нүдээр халиаварддаг гэж байгаа…

Avatar

Зочин 2022-07-06 192.82.84.138

Тувагийн уг гарал үүсэл тагна Урианхайчууд юуны чинь бусурман муслим , ямар танай увсын Хотончууд байгаа бишдээ! Адилхан монгол угсаат хүмүүс , хэл нь түүхийн урт хугацаанд түрэг болсон ч соёл ёс заншил нь яг л халхууд шиг.

Avatar

Ц. Эрдэнэбат 2022-07-06 202.126.88.149

Тувагийн Мангуш өмнө нь наадам, цагаан сараар өлхөн 3-4 давдаг, аймгийн арслан цолтой сайн бөх. Даанч манайхан хавчиж, даваа болгонд тунааж, начин цол өгөөгүй! Энэ жил улсын цол аваасай… Одоо харьж байгаа биз дээ…

Avatar

dorj suren 2022-07-06 192.82.84.56

MUNDAANII UNDUR NI TAARCH BNA UU/?

Avatar

Зочин 2022-07-06 122.201.21.119

ХА ХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж