Эрчүүдэд: Бүсгүйчүүдийг галзууруулах 5 колон

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

FASHION

Эрчүүдэд: Бүсгүйчүүдийг галзууруулах 5 колон

Эрчүүдэд: Бүсгүйчүүдийг галзууруулах 5 колон

Зун цаг ирлээ. Халуун наранд арай хөлс үнэртүүлээд л яваад байгаа юм биш биз эрчүүд минь? Залуу сайхан бүсгүйчүүдийг татах хамгийн чухал зүйл бол үнэр гэдгийг мэдэж байгаа биз дээ. Тэгвэл энэ зун шинээр зайлшгүй авах шаардлагатай таван үнэртэй усыг танилцуулж байна. Эдгээр үнэртнүүдолон жилийн турш бүсгүйчүүдийн сэтгэлийг татаж ирсэн. Магадгүй зуны орой болзоот бүсгүйгээ татахыг хүсвэл эсвэл дурлалт эмэгтэйгээ галзууртал нь дурлуулмаар байвал эдгээр таван колоноос сонгоод үзээрэй.

  1. Eros Versace Eau De Toilette

Чихэрлэг, ойн модны төгс хослол. Та тус үнэртэй усыг хэрэглэсэн бол бүсгүйчүүд эргэж харах нь лавтай. Ямар ч муу залуу эсвэл мачо эрчүүдийг энэ үнэртнээр төсөөлнө. Эрос нь Грекийн домогт хайрын бурхан бөгөөд тус үнэртэй ус яг л хайрын очийг сэтгэлд бадраах үүрэгтэй.

      2. Dior Sauvage EDT

Хурц, хүчирхэг, нууцлаг. Яг л талд өгөөшөө ангуучлах чоно мэт. Та энэхүү үнэртэнг ашигласнаар талын бүргэд, хүчирхэг чоно мэт мэдрэмжийг ямар ч эмэгтэйд төрүүлнэ. Жонни Депп шиг өөрийн имижээ хадгалсан эр хүнд тохирох үнэртэн аж.

       3. Terre d’Hermès

Халуун ногоо, ой модны үнэр зонхилох Terre d’Hermès-ийг энэ зун ашиглаад үзээрэй. Диорын адил үнэхээр нууцлаг, халуухан дүр төрхийг бүтээх энэ ус таны хүссэн бүсгүйн сэтгэлийг олж өгөх болно.

        4. Allure Home Sport Chanel Eau

Сэнгэнэсэн, спортлог дүр төрх, анхны сэтгэгдэл төрүүлмээр байвал энэхүү усыг ашиглаад үзээрэй. Спортлог залуучуудад зориулагдсан энэ ус ямар ч охины сэтгэлийг татах нь гарцаагүй. Учир нь эмэгтэйчүүд дунд судалгаа явуулахад тус усыг сайшаасан юм.

        5. Acqua Di Giò

Дулаан улирлыг тодотгох энэхүү үнэртэн эмэгтэйчүүдийн зүрхэнд тод үлддэг увдистай. Сэнгэнэсэн усархаг үнэр нь шинэлэг мэдрэмжийг төрүүлэх юм. Ямар ч бүсгүй шинэ зүйлд дуртай тул та тус үнэрээр өөрийгөө бүрэн ханхүү мэт мэдрэмжийг төрүүлэх болно.

Эх сурвалж: Vogue

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж