Ерөнхийлөгч сэтгүүлчийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч сэтгүүлчийг хайж байна

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Sergei Chuzavkov

Украины ерөнхийлөгч Виктор Янукович, авлигын тухай бичдэг сураггүй болсон сэтгүүлч Василий Климентьевын хэргийг өөрийн хяналтад авчээ. Сэтгүүлчийн хувь заяа долоо хоногийн турш хамаатнууд ба хамт ажиллагчид нарын дунд тодорхойгүй болоод байна. Өмнө нь Василий Климентьевт заналхийлж байсан  гэнэ.

Украины Харьков хотын сонины редактор байхдаа Климентьев гэмт хэргийг нуун дарагдуулж, авлига авч байсан орон нутгийн прокурорын талаар эрэн сурвалжлага хийхэд оролцож байсан ажээ.

Янукович Клименьевыг олж ядаж, түүний сургийг гаргахад “бүхий л боломжоо гарган ажиллахыг” цагдаа нараас шаарджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж