С.Эрдэнийг "зодсон" Д.Алтанхуягийг хорихгүй байх шийдвэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийг "зодсон" Д.Алтанхуягийг хорихгүй байх шийдвэр гарчээ

С.Эрдэнийг "зодсон" Д.Алтанхуягийг хорихгүй байх шийдвэр гарчээ

Өнгөрөгч амралтын өдөр болсон АН-ын 14 дүгээр их хурлын үеэр иргэн Д.Алтанхуяг үг хэлүүлэхгүй байна гэх шалтгаанаар С.Эрдэнийн биед халдаж, зодсон. Улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй талаар мэдээлсэн. Тэгвэл шүүхээс цагдан хорихгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Алтанхуягийг “заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны долдугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус шүүх өнөөдөр уг саналыг  хянан хэлэлцээд прокурорын саналд дурдагдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзажээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны долдугаар сарын 05-ны дрөөс эхлэн яллагдагч Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж