Дархан аварга А.Сүхбат наадмын сорилго барилдаанд зодоглож, нутгийн зон олноо баярлуулж байна. Төв аймгийн Дүнжингарав дэвжээний сорилго барилдаан өнөөдөр/2022.07.05/ Зуунмод хотын Баруун дэлгэрийн ам хэмээх газар болж буй. Тус барилдаанд дархан аварга А.Сүхбат, улсын заан Б.Батмөнх тэргүүтэй бөхчүүд барилдаж байгаа аж.
Өдгөө 51 настай А.Сүхбат аваргын тухайд улс төрөөс хөндийрөөд хэсэгтээ чимээгүй байсан. Бөх хүнийхээ хувьд тэрбээр төрийн наадамд 2000, 2001, 2004 онуудад түрүүлж, 11 удаа шөвгөрч байсан цагийг эзэлсэн дархан аварга билээ.
А.Сүхбат 2006 оны наадамд бөхийн спортоос зодог тайлж буйгаа зарлаж шуугиан тарьж байв. Үүний дараагаар 2014 оны наадамд Г.Өсөхбаяр аваргатай "Зүүний магнай" булаацалдан улмаар маргаан үүсч эцэст нь зүүний магнайд гарч байв. Тухайн наадмын гурвын даваанд А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг амласан явдал нь дархан аварга, дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байлаа. Тус барилдаанд тэрбээр барилдалгүй тахимаа тайлж өгсөн билээ.
Бөх сонирхогчид түүнийг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадамдаа зодоглоно гэж хүлээж байна. Түүний аймгийн начин С.Хангай саяхан Дархан-Уул аймагт болсон тойргийн барилдаанд зодоглон арван даваа, нэг унаатайгаар түрүүлжээ.
Холбоотой мэдээ