Челси тэднийг хүссэн ч тэд Челсиг хүссэнгүй | News.MN

Челси тэднийг хүссэн ч тэд Челсиг хүссэнгүй

Челси тэднийг хүссэн ч тэд Челсиг хүссэнгүй

Челси тэднийг хүссэн ч тэд Челсиг хүссэнгүй

Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх нээгдэж, багуудын шилжилт хөдөлгөөн эрчимжиж эхлэв. Зарим багууд хэдийнэ томоохон наймаануудыг хийж, бүрэлдэхүүнээ зузаатгаад байгаа бол зарим нь наймааны одгүй явна. Тодруулбал, Английн Челси авьяаслаг тоглогчидтой нэр холбогдож байгаа ч үр дүн алга.

Сүүлд гарсан мэдээллээр Челси Лийдс Юнайтедаас Рафиньаг авахаар тохиролцсон ч тамирчин өөрөө Испанийн Барселонаг зорих хүсэлтэй байгаа гэнэ. Мөн Ювентус клубын хамгаалагч Маттейс Де Лигтийг Челси сонирхож байгаа гэсэн мэдээ гарсан ч Нидерланд хамгаалагч багаа солихоор болвол Германы Байерн Мюнхен рүү явах хүсэлтэй байна.

Нөгөө талд Манчестер Сити, Ливерпүүл, Тоттенхэм Хотспур, Арсенал зэрэг Премьер лигийн томчууд цус сэлбэж байна.

Гэхдээ Лондоны багийн фэнүүд сэтгэлээр унах хэрэггүй. Багийн эзэн Тодд Боэли энэ зундаа багтааж шинээр зургаан тамирчинг элсүүлэх төлөвлөгөөтэй байна. Магадгүй эхний наймаа нь Рахим Стерлинг байж болох юм. Челсигийн дасгалжуулагч Томас Тухель ч түүнийг багтаа харахыг ихээр хүсч байгаа. Үүнээс гадна Челси сүүлийн үед Роналдо болон Неймартай нэр холбогдох болсон. Өнгөрсөн сард Тодд Боэли болон Роналдогийн төлөөлөгч Хорхе Мендес нар уулзсан гэх мэдээ гарсан бол саяхан Челсигийн амьд домог Дидье Дрогба өөрийн инстаграм хуудаснаа Роналдотой даруулсан зургаа оруулав. Харин Неймарын талаарх яриа харьцангуй сул байна. Бразилын шигшээ багийн ахлагч Тиаго Силва түүнийг багтаа авчрахыг ятгаж, “Неймар Челсид ирэх хэрэгтэй” гэх утгатай зүйлсийг ярьсан. Ямартай ч солилцоо наймааны улирлыг тааруу эхлүүлсэн Челси наймдугаар сарын сүүл гэхэд олон гайхалтай наймаа хийсэн байх биз.

Дашрамд дуулгахад, энэ зун Челсигээс Антонио Рудигер, Андреас Кристенсен, Саул, Ромелу Лукаку зэрэг тамирчид явсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-05 213.87.158.213

!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж