Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчлэн баталснаар үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмаа зөрчилгүйгээр зохион байгуулах боломж бүрдэнэ” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар айлдсан юм. Үнэндээ эл хуулийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд онцгойлон цаг гаргасан нь өв, соёл, уламжлалдаа хайртайдаа бус өөрийнх нь эрх ашигтай холбоотой байсан учраас тэр. Өнөөгийн парламентад 34 уяач гишүүн байна. Ийм л учраас УИХ-ын гишүүд эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргаа, хүний эрхийн комиссын тайлан, мэдээллээс илүүтэй Үндэсний баяр наадмын тухай хуульд өндөр ач холбогдол өгсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, өв соёл, үндэсний баяр наадмаа хүртэл эрх ашиг, эрх мэдэл, улс төр болгож хувиргасан нь харамсалтай агаад гаслантай.
УИХ-ын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад олонх нь хурдан удмын адуутай гэж бичжээ. Үүний ард авлига, албан тушаалын наймаа нуугдаж буйг уг нь АТГ шалгах ёстой юм. Учир нь, хурдан удмын морины наймаанаас татвар авдаггүй. Энэ зах зээлд хэдэн зуун тэрбум төгрөг эргэлддэг нь нууц биш.
Иргэдийнхээ ажил орлогыг хамгаал үлдэх тухай ярих ёстой хүмүүс өнөөдөр сэрвээний өндөр, бөхийн цол хэрүүл яриад сууж байсан нь өөрсдийнх нь эрх шиг хөндөгдсөнтэй холбоотой. Тэд өөрсдийнхөө эрх ашгийг хуульд шингээснээс бус үндэснийхээ өв соёл, уламжлалын төлөө үдшийн бүрий болтол хуралдсан байж таарах уу?
Тийм бол унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалт эл хуулиас олж харсан уу? Үгүй л болов уу? Харин юунд анхаарлаа хандуулсан нь хэлсэн үгнээс нь харагдана. Хэн нь юу гэж хэлснийг эндээс хараарай.
УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:
-Ний нуугүй хэлэхэд улстөрчид мориор нэр төрд гардаг боллоо. Энэ байдлаас болж бүсийн уралдаантай холбоотой асуудлыг тавьсан. Бөхчүүд хар. Улсын наадамд унасан бол 365 хоног хүлээгээд уйлаад сууж байна.
Ийм л тулга тойрсон хэрүүл болсон. Хүүхэд морьноос унаж бэртсэн шалтгааныг хайхыг ч УИХ-ын “уяачид” хүссэнгүй. Гэтэл гарааны зурхайн өргөн хэтэрхий богино байгаагаас гараанаас гарах үед олон морьд шахцалдаж хүүхэд унах нэг том шалтгаан болдог байх жишээтэй. Барианд хүүхэдгүй морь орж ирдэг нь гарааны зурхайд шахцалдаж хүүхэд нь унасантай холбоотой байдгийг ч хэн хүнгүй мэднэ. Тиймээс хүүхэд уралдуулахыг боль гэхээсээ илүүтэй тэрхүү унагаад байгаа шалтгаануудыг нь арилгуулж, хамгаалалт, зохион байгуулалтыг нь сайжруулах зохицуулалтыг хангаж өгөхийг эл хуульдаа тусгамаар. Гэтэл эрлийз, хурлийз, Монгол адуу гэсээр эхийг нь унагыг нь уралдуулах л хууль баталлаа.
Хамгийн гол энэ улстөрчдийн ашиг сонирхлыг дэндүү тусгасан хууль болчихлоо. Тэдний эрх ашгийг хангасан хуулиар нийт монголчууд наадна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Морь, бөх рүү хууль гаргаж улс төрч бөхчүүд, улс төрч уяачид оролцсоноос болж Монголын ард түмний үндэсний их баяр цэнгэл наадам улс төрийн хэрүүлийн алим тарьж байгаад харамсаж байна. Ер нь энэ хуулийг бүхэлд нь хүчингүй болгож холбоод нь дүрмээрээ шийдэх хэрэгтэй.
Хүний эрхийг зөрчиж байгаад баталсан хууль нь хэдхэн хоногийн дараа зэсээ зухуйлгах нь ойлгомжтой. Харин тэр болтол унаач хүүхэд бүү унаасай билээ. Ерөнхийлөгчийн зарлигаар шийдчиж асуудлыг УИХ өөртөө төвлөрүүлэн хууль батлаж байгаа нь л өөрөө том ашиг сонирхлын зөрчил. Угтаа бол УИХ-ын гишүүн Б.Энхбаярын сануулсанчлан Монголын шинэ Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимэд агсан үндэсний уламжлалт наадмаа хуулиар шийдэх нь оновчтой арга биш ажээ.
Хамгийн аюултай нь ашиг сонирхлоороо нэгдээд ямар ч хуулийг зүтгүүлж мэдэх аюултай хүмүүс зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад энэ. Өөрийнх нь эрх ашиг нь зөрчигдөх гээд байсан учраас Хүний эрхийн итгэлийг хөлийн чигчий хуруунаасаа доогуур үзсэн хэрэг.
Агтны даамлууд төр бариад байна уу, ард түмний төлөөлөл төр бариад байна уу гэдэг нь ч эргэлзээтэй. Адуундаа хайртай хайртай гэхэд адуучдаар хууль батлуулдаггүй биз дээ.
Зочин 2022-07-06 46.147.101.102
51501019 !!!!!! Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү —-> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-07-06 192.82.84.170
Энэ арай л биш ээ, ард түмэн бид ингэж доромжлуулах бүдүүлэг харанхуй улсууд болчихсон юм уу, УИХ-ийн гишүүд энэ адуугаа эргэдэг болв уу? Уяачдын холбоо юм биш үү???
Stone 2022-07-06 103.111.68.3
Спортын холбоодыг мэргэжлийн болон сонирхогчдын гэж ангилах, мэргэжлийн спортын холбоод гишүүдийнхээ татвар, хураамж, зохион байгуулж байгаа тэмцээн уралдааны орлогоос санжүүждэг, дүрэм, журамтай холбоотой бусад асуудлаа дотроо шийдээд явдаг байх нь зүйтэй. Харин сонирхогчдын спортын холбоодыг олон нийтийн үүсгэл санаачлагаар байгуулдаг төрийн бодлогоор дэмждэг байвал нийтийн биеийн тамир хөгжиж улмаар Монгол хүнийг эрүүл чийрэг, зөв төлөвшихөд нэмэртэй болов уу. Эрүүл биед саруул ухаан
Зочин 2022-07-06 213.87.89.19
)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-07-06 103.26.193.117
ХУЛГАЙЧУУД
Зочин-0 2022-07-06 103.57.94.40
УИХ-ын гишүүдийг оюуны чадавх муутай гэцгээдэг нь ортой бололтой. Эд нар малаа хариулаад хөдөөдөө амьдарцгааж хэрэгтэй. Тэгээд жилдээ ч юм уу улиралдаа цуглараад боловсруулсан хуулиа баталсан шигээ явж байх нь зүгээр ч юм уу даа. УИХ-д оронцоглоод түмний татвар дээр тарвалзахаа л больчих хэрэгтэй. Хэн нь сайн амьдралд ойртсон хууль боловсруулсан нь мөнгөө аваад л…. Тэр Афганистаны ерөнхийлөгч шиг хөдөөнөө хонио хариулаад явж бвал таарна. ха ха ха.Чадаж харагдаач ичмэрүүд ээ.
Зочин 2022-07-06 155.94.247.231
олон юм бншдээ
Лавлаа 2022-07-06 192.82.75.153
ЯМАР АРД ТҮМЭН ГЭДГЭЭС Л ТӨРИЙН МӨН ЧАГАР ГАРЧ ИРДЭГ ГЭДЭГ БИЗ ДЭЭ УЯАЧДЫГ БИД Л СОНГОСОН ДОО ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ
Зочин 2022-07-06 202.179.21.228
Ямарч утгагүй юм ард түмэн өдрийн хоолоо залгуулж чадахгүй, өвдсөн нь эмчлүүлж чадахгүй зовож байхад энэ хулгайч нэр. Бүгд баян хоосноороо уралдана. Бас зөвхөн өөрсддөө зориулан хууль батлана. Ард түмэн яаж ядуурч туйлдаж байгаа нь эд нарт огт хамаагүй, ийм баяж бас тоогоо нэмнэ гээд байгаа шүү
Зочин 2022-07-06 64.119.23.138
Бусад нь ч яахав харин бангла доржхандыг хараад адуунууд нь үргэдгүй юм байхдаа хи хи
Зочин 2022-07-06 66.181.161.54
Монгол хүн гишүүн байна уу малчин байна уу морь уяах нь монгол заяа шүү
Зочин 2022-07-06 64.119.16.54
бүлгэмийн ахлагчаар ажнайг томилсон байна
Зочин 2022-07-06 66.181.180.252
Нарантөгсөө, найзаа ! Сэтгүүлч хүн бичих сэдвийнхээ гүнд орж, учир зүй, мөн чанары нь өөрөө эхлээд сайн ойлгох хэрэгтэй шүү ! …. соотон халтар чимээнээр гэгчээр л юм бичээд хэрэггүй л дээ ! Чинийхээр бол Монголын парла ментад монгол малчны үр сад- морь уядаг хүн сонгоод хэрэггүй юм биздээ ! Мөдхөн үнээ саадаг хүний үр садыг сонгож бас болохгүй гэхүү,чи ! Оронд нь ногоо тарьдаг хүний үр садыг л чи сонгох юмдагуу даа !
Зочин 2022-07-06 192.82.64.64
Morio yaj uralduulahaa holboo ni yachid ni shiideh l heregtei ldee Gishuud maani arai uur yum hurdan mori unet edlel ul hudluhuus tatvar avah tuhai yarih estoi baihdaa Uursdiinh ni hurungu mungutei holbootoi asuudal bolchood yarihaas bultaad mori yaj uralduulahuu geed suuj baidag taarsan ch ulsuud taarsan ch commnent demchigj boldoo Aduutai hun yachid songogdoj bolno shdee harin ch ih songodog yum baina
Зочин 2022-07-06 64.119.21.149
Хэн нь ч тэгээд шaaцын бүү мэд "Хурдны морь эзнийхээ харын талын хэл амыг хаадаг" гэсэн чинь бүгд хулгайгаа нуух гээд морь тэжээгээд шaaцан
иргэн 2022-07-06 202.126.89.48
Б.Энхбаярын үг зөв байна даа. Холбоо нь шийдэж явбал зүгээр…
Зочин 2022-07-06 139.5.216.59
Эд нар тэгээд морио уяад явах хэрэгтэй… Юу гэж ИХ-д сууж саад болоод байгаа юм…
Онч 2022-07-06 66.181.187.243
ӨНДИЙГ гэдэг үгний утгыг ойлгосонгүй.