Чингис хаан музейн шилэн хорго хил дээр гацжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Чингис хаан музейн шилэн хорго хил дээр гацжээ

Чингис хаан музейн шилэн хорго хил дээр гацжээ

"Чингис хаан" музейг долдугаар сарын 3-нд нээхээр төлөвлөж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл музейн шилэн хорго хил дээр гацсаны улмаас нээлтийн тов хойшилсон гэдгийг салбарын дэд сайд нь хэлсэн юм. Соёлын дэд сайд М.Батбаяр "Чингис хаан музейг наадмаас өмнө нээж амжихгүй. Музей доторх үзүүлэг дэглэлтийг хийхдээ аль болох хилийн чанадаас үзмэр хүлээн авахгүй байхаар төлөвлөж буй. Олон улсын стандартад нийцсэн шилэн хоргыг БНСУ-аас худалдан авч байгаа. Шилэн хоргыг тээвэрлэх явцад Шанхайн боомт дээр гацсан. Тус боомт зургадугаар сарын 1-нээс нээсэн боловч бас Эрээний боомт хаалттай байгаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 34 музей болон эрдэм шинжилгээний хүрээлэнд буй үзмэрүүдээс татан авалт хийж буй" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Энэ музейн бүтээн байгуулалтад нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь танилцуулж байв. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авсан. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд буй.

Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг. Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн билээ.

Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалттай холбоотойгоор 9.8 тэрбум төгрөгөөр нийт 18 удаагийн нээлттэй тендер зарлажээ. Үүнээс гурван тендерийн үр дүн гарсан бол найм нь тендер хүлээн авч байгаа аж. Тодруулбал,

  • 2021 оны есдүгээр сарын 29-нд музейн дижитал үзмэрийн баяжилт, видео зураглалд шууд гэрээгээр 300 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 27-нд Монголын эрт, дундад үеийн төрт улсын хаад язгууртны дээл хувцас худалдан авахад 118 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 21-нд музейн дижитал үзмэрийн баяжилт, видео зураглалд шууд гэрээгээр 300 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 14-нд Монголын эрт, дундад үеийн хот, сүм хийдийн сэргээсэн загварууд худалдан авахад 325 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 8-нд Монголын эртний нүүдэлчдийн хаад язгууртны хөгжмийн зэмсгүүд худалдан авахад 70 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 7-нд монгол уран дархны бүтээлд 170 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 7-нд монголын уламжлалт мод модон эдлэлийн бүтээлүүд худалдан авахад 63 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд Чингис хааныг ширээнд залах ёслол монументал уран зурагт 100 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд үзмэр үзлэгийн танхимын тоноглол, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын дагалдах хэрэгслүүд худалдан авахад хоёр тэрбум төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд үзмэр сэргээн засварлах үед шаардлагатай нэмэлт материал, багаж хэрэгсэл худалдан авахад 80 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 31-нд шууд гэрээгээр музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 25-нд үл хөдлөх хөшөө, дурсгалын хуулбарууд худалдан авахад 154 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 25-нд монголын уламжлалт зургууд худалдан авахад 328 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 6-нд хаадын лаан баримал худалдан авахад 564 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 16-нд компьютер, техник хэрэгсэл худалдан авахад 250 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 16-нд тавилга, эд хогшил худалдан авахад 330 сая төгрөг
  • 2021 оны долдугаар сарын 22-нд музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
  • 2021 оны зургадугаар сарын 16-нд музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж