Т.Аюурсайхан, Л.Халтар сайдыг зэмлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан, Л.Халтар сайдыг зэмлэв

Т.Аюурсайхан, Л.Халтар сайдыг зэмлэв

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Л.Халтар сайдыг ажлаа сайн хий, чадахгүй бол ажлаа өг гэлээ. Тэрбээр “Дарханы зам хэзээ эхэллээ. Энэ олон жил яагаад дуусгаж чадахгүй байна вэ. Газар дээр нь ажиллахдаа заавал Ерөнхий сайдыг аваачих хэрэг байсан уу. Л.Халтар сайд аа. Энэ таны ажил.

Хэчнээн төгрөгийн зардал гарч байна вэ. Гүйцэтгэгчдээ мөнгөө өгчихсөн, нөгөө хэд нь алга болчихсон. Шүүхдэхээр хугацаа алдаад байгаа учир дахиж төсөв гаргаж байна гэсэн сураг сонслоо. Энэ зэргийн асуудлыг та яагаад хийж болохгүй байна вэ. Арай л хэтэрч байна. Нэг хүнийг хэд хуваах вэ. Боомт руу аваачна, Дарханы зам руу аваачна. Иргэд олон нийт маш их бухимдалтай байна. Зарим сайддаа хариуцлага тооц гэж байна. Тэргүүн эгнээнд таны нэр явж байна. Болж бүтэхгүй бол ажлаа өгөөд яв л даа, юунд нь зууралдаад байгаа юм. Гүйцэтгэгч нараа яагаад шахаж чаддаггүй юм. Дундаа ороод алга болдог уу. Шулуухан уучлалт гуйгаад ажлаа өгвөл яасан юм бэ. Яаж ширэн нүүрлээд ингэж явдаг юм” гэлээ.

Эргэн сануулахад энэ долоо хоногт Дарханы замын бүтээн байгуулалтын явцтай Ерөнхий сайд өөрийн биеэр танилцсан. Ингэхдээ энэ оны аравдугаар сард эхний хоёр эгнээг ашиглалтад оруулахыг үүрэг болгосон юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж