Усан доор хар тамхи зөөвөрлөгч дронуудыг илрүүлжээ | News.MN

Усан доор хар тамхи зөөвөрлөгч дронуудыг илрүүлжээ

Усан доор хар тамхи зөөвөрлөгч дронуудыг илрүүлжээ

Усан доор хар тамхи зөөвөрлөгч дронуудыг илрүүлжээ

Испанийн цагдаа нар Мароккогоос далай доогуур хар тамхи зөөвөрлөх зорилгоор бүтээсэн дронуудыг илрүүлж, хураан авчээ. Тус дронууд 200 кг ачаа тээвэрлэх чадвартай аж. Хар тамхи усан замаар тээвэрлэж байна гэх мэдээллийн дагуу 14 сар мөрдлөгө явуулсны эцэст тус дронуудыг хариуцдаг найман хүнийг баривчилсан байна.

Тэдгээр хүмүүс Кадис, Малага, Барселон зэрэг хотуудад төвлөрч ажилдаг байв. Цагдаа нар тус дронуудыг үйлдвэрлэж, Европын хар тамхины наймаачдад зардаг байж болзошгүй гэж таамаглаж байна. Эдгээр төхөөрөмжүүд Гибралтарын хоолойгоор төвөггүй хар тамхи зөөвөрлөх боломжийг олгодог аж.

Баригдсан хар тамхи зөөвөрлөгч дронууд Францын бүлэглэлд зориулагдсан байх магадлалтай юм. Баривчлагдсан хүмүүсийн дунд аав хүү хоёр байсан бөгөөд тэдний нэг нь нисдэг тэрэгний мэргэшсэн нисгэгч байжээ. Тэрбээр ийм нарийн техник бүтээхэд шаардлагатай техникийн мэдлэгтэй байсан гэж цагдаа нар хэлж байна.

Албаныхан гэмт бүлэглэлийг тусгайлан хар тамхи тээвэрлэх зориулалттай агаар, газар, далайн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн гэж мэдэгдэж, тэднийг Дани, Итали, Франц, Испанийн гэмт хэргийн байгууллагуудад нийлүүлсэн гэж буруутгажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-05 46.147.101.102

78746923 !!!!!! Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-05 175.210.140.5

ийм том мэдээллийн суваг байж алдаагүй биччихдэг ганц сэтгүүлч олдохгүй байна уу? ажилдаг ажилладаг та нар ийм алдаа гаргаад байхаар бусад нь яаж зөв бичих вэ дээ

Avatar

Зочин 2022-07-05 202.1.241.23

Европ сүйрч байна

Avatar

Зочин 2022-07-05 213.87.158.213

!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж