Чингэлэг хүлээн авагчид ачаагаа авахгүй, буулгахгүй хүндрэл үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Чингэлэг хүлээн авагчид ачаагаа авахгүй, буулгахгүй хүндрэл үүсгэж байна

Чингэлэг хүлээн авагчид ачаагаа авахгүй, буулгахгүй хүндрэл үүсгэж байна

УБТЗ Засгийн газар, ЗТХЯ-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу БНХАУ Тяньжин боомтод хуримтлагдаад байсан импортын чингэлгийг шуурхай татан авахаар эрчимтэй ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд УБТЗ тавдугаар сард 5580, зургадугаар сард 7762 чингэлгийг татан аваад байна. Хэрэв та санаж байгаа бол УБТЗ өнгөрсөн оны мөн үед буюу тавдугаар сард 2500, зургадугаар сард 2413 чингэлэг татаж аваад байсан юм. Тэгвэл энэ онд ийнхүү импортын чингэлгийн татан авалтыг 2-3 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлттэй ажиллав. Өнөөдрийн байдлаар, Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих анги 40 футын 5920 чингэлэг шилжүүлэн ачсанаас Улаанбаатар өртөөнд 5921 чингэлэг буулгаж, 5224 чингэлэг ачжээ. Тус тээврийг зохион байгуулахад Замын-Үүд болон Улаанбаатар хотын гааль, ГЕГ, Улаанбаатар хот дахь терминалууд нэгдсэн зохион байгуулалтад орж ажилласан нь ихээхэн нөлөөлсөн гэдгийг тээвэр зохион байгуулагчид хэллээ. Үр дүнд нь Тяньжинд хуримтлагдсан импортын чингэлэг цар тахлын өмнөх үеийн хэвийн хэмжээнээс доош бууж, 1980-д хүрсэн гэнэ. Харамсалтай нь, импортын чингэлгийг татан авахтай холбоотой дараах хүндрэлүүд гарсаар байгаа аж. Тухайлбал, аялал зугаалгын улирал эхэлсэн, баяр, наадмын урт үргэлжилсэн амралтын өдрүүд зэргээс шалтгаалан ачаа хүлээн авагчид ачаагаа авахгүй, буулгахгүй, талбайг чөлөөлөхгүй удаах тохиолдол байсаар байна. Хэдий УБТЗ, ГЕГ, Улаанбаатар хотын терминалууд цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, иргэдэд үйлчлэх цагаа сунгасан ч энэ нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна гэв. Иймд дээрх байгууллагууд баяр наадмын өдрүүдэд ч уртасгасан цагаар ажиллаж, иргэдэд ачаа барааг нь түргэн шуурхай олгохоор болжээ. Учир нь, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа алдагдснаар тээвэрт оролцогч талууд буюу ачаа илгээгч тээвэр зууч, төмөр замчдын нуруун дээр ирэх үргүй зардал нэмэгдэх эрсдэл үүсээд байгаа юм.

Тиймээс тээвэр зууч, ачаа хүлээн авагчид төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд саад учруулалгүй, ачаа бараагаа түргэн шуурхай татаж авахыг УБТЗ-ын зүгээс шаардаж байгаа гэнэ.. Дашрамд дурдахад, УБТЗ нь Улаанбаатар хот дахь терминалууд ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой Замын-Үүд, Сайншанд өртөөдөд импортын автомашиныг олгох ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажилд Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, мөн авто замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжин ажиллах онцгой шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж