Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хагас жилийн дүнг танилцуулав | News.MN

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хагас жилийн дүнг танилцуулав

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хагас жилийн дүнг танилцуулав

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хагас жилийн дүнг танилцуулав

Шүүхийн Сахилгын хорооны Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2022 оны эхний хагас жилийн мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал долоодугаар сарын 5-ны өдөр боллоо. Хэвлэлийн хуралд Шүүхийн Сахилгын хорооны ажлын албаны дарга Д. Мөнхзориг, Хууль зүйн хэлтсийн дарга Я.Сансар нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

28 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан

Шүүхийн Сахилгын хороо байгуулагдан, бүрэн эрхээ хэрэгжүүлээд хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “ … Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос 283 гомдол хүлээн авч,  шинээр иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс 210 өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлээд байна.

Үүнээс 295 өргөдөл, мэдээллийг хуульд заасан сахилгын зөрчлийн шинжгүй гэж үзэж Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, 194 өргөдөл, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэсэн, мөн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцэн сахилгын хэрэг үүсгэсэн 20, мөн Шүүхийн ёс зүйн хорооноос шилжиж ирсэн 10 хэрэг, нийт 224 сахилгын хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад байна. =

Сахилгын хорооны хуралдаанаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт 31, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал 175 хянан хэлэлцэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар /давхардсан тоогоор/ 28 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан.

Нийт 28 сахилгын шийтгэлээс нээлттэй сануулах 13, цалингийн хэмжээг 6 хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах 9, шүүгчийн бүрэн эрхийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суулгахыг даалгах 1, огцруулах 5 шийтгэл оногдуулсан байна.

Шийтгэл оногдуулсан сахилгын хэргийг агуулгаар нь авч үзвэл , Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн 11 хувь, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй” 42  хувь, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш удаагаар зөрчсөн” 21 хувь, мөн хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах, албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хувийн хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээх зэрэг зөрчлүүд илэрч шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Танилцуулга [Байгууллагын тухай]

"2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн Сахилгын хороог бие даасан хараат бус Үндсэн хуулийн байгууллага болгон шинэчлэн зохион байгуулахаар заасан. 2021 онд шинэчлэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллаж байна. Сахилгын хороо орон тооны 9 гишүүнээс бүрдэнэ.

Нийт шүүгчдийн анхдугаар чуулган 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, тухайн өдрийн тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр дөрөв, УИХ-ын 2021 оны 11 дүгээр сарын 18- ны өдрийн нэгдсэн чуулганаар шүүгч бус таван гишүүнийг томилсноор Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх хэрэгжиж эхлээд долоо дахь сардаа үйл ажиллагаа явуулж байна.

Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана.

Сахилгын хороо Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.

Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөнөөр Ажлын албаны бүтэц, орон тоо, үйл ажиллагааны дүрмээ 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр баталж, Сахилгын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Ажлын алба нь Захиргааны удирдлагын, Хууль зүйн, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс гэсэн гурван нэгжтэй байхаар журамлан ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-05 213.87.158.213

!!!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж