Италид онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Италид онц байдал зарлав

Италид онц байдал зарлав

Итали улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гуравны нэгийг бүрдүүлдэг По гол орчмын бүс нутгуудад өчигдөр /2022.07.04/ онц байдал зарлалаа. Учир нь тус бүс нутаг сүүлийн 70 жилд байгаагүй ган гачигт нэрвэгдээд байна.

Онц байдал зарлах тухай засгийн газрын тогтоолд дурдсанаар, хэрвээ шаардлагатай гэж үзвэл айл өрх, аж ахуйн нэгжүүдэд усны хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ авна гэжээ.

По нь Италийн хамгийн урт гол бөгөөд тус улсын хойд хэсгээр 650 км үргэлжилж урсдаг. Гэвч энэ гол олон хэсгээрээ ширгэж, урсац маш сул байгаа тул хөдөө аж ахуйн гол бүс нутагт усалгаа хийх боломжгүй болжээ. Ингэснээр ургацыг маш их сүйтгэж байгааг тариаланчид хэлэв.

Онц байдлын арга хэмжээ нь хойд хэсгийн нийт таван бүс нутгийг хамрана. Тухайн бүс нутгуудад усны хомсдолтой тэмцэхийн тулд эхний ээлжинд 38 сая ам.долларын санхүүжилт төсөвлөжээ.

Италид хэт хуурай өвөл болсон бол өдгөө онцгой халуун зуны улирал залгуулаад байна. Тус улсын засгийн газар Covid-19 цар тахлын үед хямралыг хянах комиссар тусгайлан гаргасан. Үүнтэй адилаар гангийн эсрэг хариу арга хэмжээг зохицуулах комиссарыг зохицуулахаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж