Кино театрууд костюм өмссөн өсвөр насныхныг үйлчлүүлэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Кино театрууд костюм өмссөн өсвөр насныхныг үйлчлүүлэхийг хориглов

Кино театрууд костюм өмссөн өсвөр насныхныг үйлчлүүлэхийг хориглов

АНУ, Их Британийн зарим кино театрууд Тикток дээрх шинэ тренд болох “#gentleminions”-ээс болж костюм өмссөн бүлэг өсвөр насны хүүхдүүдийн үйлчлүүлэх эрхийг хоригложээ. Учир нь тус костюм өмссөн хүмүүс киноны турш элдэв дуу чимээ гаргаж, бусад үзэгчдийн тав тухыг алдагдуулсан юм. Үүний хажуугаар кино театрт кино дунд хаяж гарах ууртай үзэгчид ихэссэн ба зарим театрууд тасалбарын мөнгийг буцааж олгох шаардлага гарсан байна.

Костюм өмссөн хүмүүсийн тухайд гэвэл, “Minions” киног таван жилийн турш хүлээсэн ба хором мөч бүрийг марталгүй үзнэ гэх зорилготой аж. Костюмтай кино үзэж буй бичлэгээ цахим сүлжээнд тавьснаар их хэмжээний хандалтыг аваад байгаа юм. Өсвөр насныхны дунд гарч буй тус трендээс болж олон тооны гомдол кино театруудад ирж байгаа тул хориглох арга хэмжээ аваад байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж